2016.04.25

Тэтгэврийн зээлтэй тэнгэрт хальсан ахмадуудын тэтгэврийг тэглэж өг

Монголын таван ахмад тутмын дөрөв нь банкны зээлтэй хүндхэн амьдарч байна гэсэн судалгааны дүн гарчээ.

Тэгвэл Арилжааны банкууд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бүр банкууд ахмадуудад зээл олгохгүй байх шаардлагатай гэж эдийн засагчид тайлбарлалаа.

“Улсад 32 жил ажиллаж 32 жил шимтгэл төлсөн хэрнээ 45 хувиар л тэтгэвэр тогтоолгож байна. 27 жилийн шимтгэлийг улсад шууд өгдөг. Тэтгэврийн зээлтэй хүн зээлийн хугацаа нь дуусаагүй байхад нас барвал тэр зээлийг гэр бүл нь төлөөд үлддэг. Өөрөөр хэлбэл Монголын ахмадууд өртэй тэнгэрт хальдаг. Үүнийг чөлөөлж өгөөч” гэж МАЧХ-ны тэргүүн Г.Баасан хэллээ.