Ахмадууд гэр бүлийн хүчирхийллийн улмаас тэтгэвэрээ зээлдэг гэсэн судалгаа гарчээ
Өнөөдөр болсон “Орон сууцны ипотекийн, малчны, өндөр настны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлэгийн үеэр ахмадуудын тэтгэвэрийн зээлтэй хэд хэдэн асуудал сөхөгдлөө
. Учир нь Монголын Ахмадын холбооны тэргүүн Г.Баасан монголын ахмадууд өнөөдөр тэтгэвэрийн зээлтэй, өртэй тэнгэртээ хальж байгаа талаар ярьсан бөгөөд банкуудын зүгээс тэтгэвэрийн зээлийн өндөр хүүгээ багасгах ямар арга зам, боломж байгааг судлаж ажиллахыг хүссэн юм.
Харин МУИС-ын судлаачид ахмад настнуудын дунд судалгаа хийжээ. Тус судалгааны үр дүнд тэтгэвэрийн насны ахмадуудаар тэжээлгэдэг залуу үеийнхэн эрс нэмэгдсэн талаар хэлэв. Түүнчлэн ахмад настан тэтгэвэрийн зээлээ өөрсөддөө зарцуулж байгаа тохиолдол тун ховор байгаа төдийгүй ихэнх нь ар гэрийнхний ятгалгаар зээл авдаг гэнэ.
Энэ нь нэг талаараа хүчирхийлэл, хүний эрхийг зөрчиж байна гэж тэд үзлээ. Тиймээс тэтгэвэрийнх нь 80 хувийг зээлээр олгоод үлдсэн 20 хувийг нь өөрсдөд нь үлдээж болох саналыг ч дэвшүүллээ.