Зээлээр олгох бордоог аймгууд руу илгээлээ
2016.04.25

Зээлээр олгох бордоог аймгууд руу илгээлээ

Хүнс, хөдөө аж ахуйн яам /ХХААЯ/ Япон улсын Засгийн газартай хамтран тариаланчдад нэг сая 200 мянган төгрөгийн өртөгтэй бордоог 400 мянган төгрөг болгон хямдруулж өгөх KP-1 төслийг хэрэгжүүлж байна.

Учир нь Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс Төв, Сэлэнгэ, Орхон аймгийн газар тариалангийн төв бүсийн 579 мянган га талбайд хөрсөд хамгийн сүүлд зургаан жилийн өмнө шинжилгээ хийхэп тариалангийн хөрс хагас өлсгөлөнгийн байдалд хүрч, ялзмагийн хэмжээ нь 1.9 хувьд хүрсэн нь илэрчээ.

 Тиймээс эхний ээлжид өнөөдөр Өвөрхангай Хархорин, Сэлэнгийн хөтөл, Төв аймгийн Угтаал сумд руу ХХААЯ-наас тариаланчдад хямд үнээр, хөнгөлөлттэй нөхцлөөр олгох бордоог илгээжээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нэг га талбайд 40 килограмм бордоог олгоно гэж хуваарилжээ. Одоогоор 1500 тариаланч 300 мянган төгрөгийн урьдчилгаа төлж, үлдсэн 100 мянган төгрөгийг нь намрын ургац хураалтаасаа өгнө гэсэн зээлийн нөхцөлтэйгөөр бордоо авахаар салбарын яамдаа ханджээ.

Н.ОТГОНБАЯР ТЭДС-ИЙН АЛБАНЫ ДАРГА

М.ОТГОНСҮРЭН УХНШХ-ИЙН ЭРДЭМТЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

Энэ хавар 301 мянган га-д улаан буудай, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 1.3 мянган га-д төмс тарина гэсэн тооцоог салбарын яам нь гаргасан. Яаралтай тариаланчдад олгох 50 тэрбум төгрөгийн зээлээ хэрхэн олгохоо шийдэхгүй бол тариалалтын ажил оройтлоо гэсэн тайлбарыг тариаланчид хэлж байна. Жишээлбэл, эргэлтийн 3300 га газартай тариаланч Т.Болдбаатар тариалалтаа эхлэхээр бэлтгэл ажлаа базаасан ч, өнгөрсөн намрын ургацаа алдаж, мөнгөгүй болсон. Иймээс ХХААЯ-наас олгох зээлийг хүлээж сууна гэж ярьсан юм.

Т.БОЛДБААТАР ТАРИАЛАНЧ

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт идэвхжсэн нь газрын үржил шимийг алдагдуулахын зэрэгцээ цөлжилт, хөрсний элэгдэл, эвдрэлийг нэмэгдүүлэх хандлагатайг судлаачид ярив. Тэд эрс, тэс уур амьсгалтай Монгол Улсын нөхцөлд үржил шимээр төдийлөн баялаг бус /хүрэн/ хөрсийг газар тариаланд эрчимтэй ашиглаж ирсэн нь хүн амын хүнсний хэрэгцээг хангахад чухал. Гэхдээ олон жилийн явцад хөрсний үржил шим эрчимтэйгээр буурсан гэж тайлбарлалаа. Хөрсний үржил шимийг нөхдөг олон арга байдаг боловч Монгол Улсын тухайд хамгийн оновчтой арга нь хөрсийг бордох аргагэнэ. . Бордох арга нь хөрсний үржил шимийг сайжруулах бусад аргуудтай харьцуулахад га-гийн зардал бага, үр дүнг богино хугацаанд хүртэх боломжтой байдаг давуу талуудтай. Мөн бордоог зохистой түвшинд ашигласанаар хөрсний үржил шимийн доройтолыг зогсоох цаашлаад нөхөн сэргээх, улмаар тухайн талбайн ургацын  хэмжээ, чанар дээшлэдэг аж.