Төвийн бүсийн "ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-БАГЦ СУРГАЛТ" амжилттай өндөрлөлөө
2016.04.25

Төвийн бүсийн "ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-БАГЦ СУРГАЛТ" амжилттай өндөрлөлөө

Монголын Хүнсчдийн Холбоо, Технологийн дээд сургууль хамтран хүнсний жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд  үйл ажиллагаандаа хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоог нэвтрүүлж, хэвшүүлэн ажиллах,  (Эрүүл ахуйн болон Үйлдвэрийн зохистой дадал) дотоод хяналтын лаборатори байгуулах, түүнийг ажиллуулах, савласан хүнсний бүтээгдэхүүний шошгод зөв мэдээлэл тусгах талаар зөвлөгөө, өгөх, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор "ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-БАГЦ СУРГАЛТ"-ыг Орхон, Дархан, Хөвсгөл, Дундговь аймаг дахь хүнсний жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд  2016 оны 04-дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.

Тус сургалтаар танхимын сургалт болон загвар үйлдвэрүүд, орчин үеийн лабораторитой танилцаж сургалтад оролцогчид 

  -ХАБ-ын хяналтын тогтолцоо ЭАЗД, ҮЗД-ыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, хэвшүүлэн ажиллах;

  -Дотоод хяналтыг үр дүнтэй гүйцэтгэх;

  -Үйлдвэрлэлийн байранд тавих шаардлага, шалгуурын тухай ойлголт;

  -Дамжин бохирдлын үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар;

  -Дотоод хяналтын лабораторийг байгуулж ажиллах ойлголт, шинжилгээний арга зүй, аргачлалын талаар;

  -Холбогдох хууль стандартын хүрээнд савласан хүнсний бүтээгдэхүүний шошгод мэдээллээ тусгах талаар;

  -Савласан бүтээгдэхүүнийхээ шимт бодис, илчлэгийг тооцох тухай ойлголт гэх мэт мэдлэг, мэдээллийг олж авлаа.

 

Та бүхний цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсэн ерөөе.