2016.04.18
Энэ жил улсын хэмжээнд 301.5 мянган га-д буудай тариална
ХХАА-н сайд Р.Бурмаатай ярилцлаа.
Монгол улс хаврын тариалалтаа эхлэхэд бэлэн үү? Үр тариа хэр хангалттай байгаа вэ?
Хаврын тариалалтын өмнө тариаланчдын улсын зөвөлгөөнийг Дархан-Уул аймагт хийсэн. Нийт 12 аймгаас 700 гаруй тариаланчид, ААН-ийн төлөөллүүд оролцсон. Зөвөлгөөнөөр энэ жилийн цаг агаарын байдал ямар байх вэ, ямар технологиор ажиллах вэ зэрэг олон талын асуудлуудыг ярилцсан. Мөн эрдэмтдийн гаргасан бүтээлүүдээс танилцууллаа.
Тариаланчдын зүгээс ямар асуудлыг хэлж байсан бэ?
Тариаланд зориулан хэрэглэх үрийн улаан буудай дутагдалтай байсан. Энэ асуудлыг Засгийн газар, УИХ-аар оруулан НӨАТ-аас чөлөөлсөн. Мөн хөрсөө бордоход зориулан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр бордоо оруулж ирсэн.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү