2016.04.05
Н.Алтанхуягийн мэдэгдлийг хэлэлцээгүй
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодруулсан юм.
-Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хөдөө орон нутагт гишүүдийн ажилласан байдлын талаар хэлэлцсэн. Мөн эхний ээлжинд нэн яаралтай хэлэлцэх ямар асуудал байгааг хэлэлцсэн.
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдлийг гишүүд хэрхэн хүлээж авсан бол?
-Бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй.
-ҮХЦ-ийн гишүүнээр Р.Гончигдоржийг санал болгосныг танай бүлэг хэрхэн хүлээж авсан бэ?
-Энэ талаар өчигдөр хэвлэлээс харсан. Албан ёсоор бүлэг дээр энэ асуудлыг яриагүй.
-Хэрвээ энэ саналыг оруулж ирвэл бүлэг дэмжих үү?
-Асуудал нь орж ирээгүй болохоор хэлэх зүйл алга.