Мөрийн хөтөлбөрөө хэлэлцлээ
2016.04.18

Мөрийн хөтөлбөрөө хэлэлцлээ

Нийслэлийн МАН-ын Хорооны хуралдаан болж, 2016 оны НИТХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцлээ.

Сонгуулийн хуулийн дагуу мөрийн хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 20–ны дотор Аудитын байгуллагад гарган өгч, хянуулах учиртай. Хэрэв МАН, МАХН-тай нэгдэх асуудал яригдвал тэр үед нь мөрийн хөтөлбөрийг хэрхэн нийцүүлэх асуудлыг дахин хэлэлцэх ажээ. Мөрийн хөтөлбөрийг хүнээ дээдэлсэн зарчимд суурилан үндсэн таван чиглэл, долоон бүлэгтэйгээр боловсруулжээ. Мөн амьдралд нийцсэн, хэт мөрөөдлийн биш хөтөлбөрийг сөрөг хүчний байр сууринаас боловсруулсан байна.