Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа
2016.04.12

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2016.04.12/ боллоо.   

Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат даргалж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Х.Тэмүүжин болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар болоод хууль сахиулах бусад байгууллагын төлөөлөл оролцов.

Ажлын хэсгийн хуралдаанаар Ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.