Байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болов
Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15.30 цагт болж, ажлын хэсгийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд даргалан хуралдуулав.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар оролцож, Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Н.Анхбаяр, Сангийн яамны Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Аясгалан, мэргэжилтэн Д.Өлзийсайхан, Хууль зүйн яамны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Ш.Үнэнтөгс нараас хуулийн төслийн талаарх холбогдох мэдээлэл, тодруулга авч, санал солилцлоо.
Ажлын хэсгийн гишүүд саналаа бичгээр ирүүлэхээр болж, ажлын хэсгийн хуралдаан ирэх долоо хоногт дахин хуралдахаар тогтов.
Ажлын хэсгийн хуралдаан 16.35 цагт өндөрлөлөө.