2016.04.04

Эмэгтэй гишүүдийн бүлэг өнгөрсөн дөрвөн жилд манлайлж ажиллаж чадсан

 “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулга уулзалтын талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

 Энэ чуулганыг яагаад зохион байгуулах болсон бэ?

НҮБ-аас олон жилийн төсөл хэрэгжүүлж байна. Дэлхий даяар тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чухал заалтууд нь яах аргагүй хүний эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүдийн шийдвэрлэдэг асуудлуудтай холбоотой байдаг. Тиймээс дэлхий даяар хүний хөгжлөөр хэмжигддэг болсон эринд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо зайлшгүй өндөр байх ёстой. Бүх улс төр, нам, эвслүүд ТББ-ын эмэгтэй төлөөллүүдийг оролцуулсан томоохон чуулган хийж байна.

Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд заавал байх ёстой гэж яагаад үзэж байна вэ?

 УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг энэ дөрвөн жилд нилээн манлайлж ажилласан. Аливаа улстөрчөөс ангид, аль нам эвслээс сонгогдсоноосоо үл хамааран, нэг баг болон ажиллаж олон чухал асуудлын шийдлийг гаргаж чадсан. Тийм учраас эмэгтэй гишүүдийн бүлэг энэ асуудлыг хамтран зохион байгуулж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байх ёстой. Айл гэрт ч тийм л байдаг.

 Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү