МКН-ын дарга Н.Дашдаваа
2016.04.01
Жижиг намууд нэгдэж эхэлжээ
УИХ-ын сонгууль дөхсөнтэй холбогдуулан том, жижиг намууд эвсэх, нэгдэх тухай ид ярьж, зарим нь тохиролцоонд хүрч байна.
Тухайлбал, Монголын хөгжлийн хөтөлбөр нам болон Консерватив нам хамтран УИХ, орон нутгийн сонгуульд эвсч оролцох тухай баримт бичигт гарын үсэг зуржээ.
Тэд эвслээ "Үндэсний сэрэлт” гэж нэрлэсэн бөгөөд хамтран ажиллах гэрээг МХХН-ын дарга О.Заяа, МКН-ын дарга Н.Дашдаваа нар баталгаажуулсан байна. “Мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх нь бидний зорилго бөгөөд улс орон, ард түмнээ гэх чин сэтгэлтэй, мэргэшсэн боловсон хүчнүүдтэй хамтран ажиллахад бид бэлэн байна” гэж МХХН-ын дарга О.Заяа онцолж байлаа.