Х.Баттулга нэр бүхий улстөрчдийг улс төрөөс таягдан хөөхийг уриалав
2016.03.30

Х.Баттулга нэр бүхий улстөрчдийг улс төрөөс таягдан хөөхийг уриалав

 Монголын Ардчилсан холбооныхон өнөөдөр Эрх чөлөөний талбайд зохион байгуулсан “Эв нэгдэл” цуглааныг дэмжиж оролцлоо.

Цуглаанд оролцсон ардчилсан холбооны мянга мянган гишүүд дэмжигчдэд хандан УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдрөөс 26 жилийн өмнө Та бүхний барьж жагсаж байсан уриа лоозон үг үсэг нь ч солигдоогүй барьж байсан хүмүүс нь ч хэвээрээ байгааг одоо бид харж байна.

Тэр үеийнхээс амьдрал өөрчлөгдсөн нь үгүй байна. Харин 20-иодхон гэр бүл л удаа дараа эрх мэдэлд хүрч хагартлаа баяжиж харин 3 сая ард иргэд цалин тэтгэврийн зээлийн дарамтад байна. МАН-аас Сү.Батболд, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, Л.Элдэв-Очир, Д.Цогтбаатар, Д.Хаянхярваа, Д.Зоригт, АН-аас Ч.Сайханбилэг, Г.Батхүү, С.Баярцогт, МҮАН-аас М.Энхсайхан нарын цөөн тооны эх орондоо элэггүй улстөрчдийг төрөөс таягдан хаяхыг МоАХ-ны нийт гишүүд дэмжигчид монгол орон даяар уриалж байна” хэмээн онцоллоо.