2016.03.31

ЕБС-иудад смарт утас хэрэглэхийг хориглолоо

СХД-ийн ЕБС-иудад смарт утсыг ашиглуулахгүй байх захирамж гарчээ.

Учир нь өсвөр үеийнхний дунд смарт утасны хэрэглээ нэмэгдсэнээс болж, хүүхдийн сурлага муудах, хулгай дээрмийн гэмт хэрэгт өртөх, хараа муудаж, сэтгэцийн өөрчлөлтөд өртөх магадлал нэмэгдэж байна.  

СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар “Гар утасны хэрэглээ нь хүүхдийн сурлагын амжилтад сөргөөр нөлөөлөхөөс гадна олон сөрөг үр дагавруудыг авчирдаг. Сүүлийн үед бүртгэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн дотор ухаалаг гар утсаа хулгайд алдах, дээрэмдүүлэх гэмт хэргүүд их гарч байна. Мөн интернетийн зүй зохисгүй хэрэглээ бий болгож байгаа. Тиймээс эдгээр хүчин зүйлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр сурч хүмүүжиж буй орчиндоо гар утас хэрэглэхгүй байх ёстой гэсэн шийдвэр гаргасан” гэлээ.