Цэвэрлэх байгууламжийн техникийг шинэчлэхээр ярьж байна
2016.03.16

Цэвэрлэх байгууламжийн техникийг шинэчлэхээр ярьж байна

Нийслэлийн хамгийн олон хүн амтай, гэр хорооллын өрх ихтэй Сонгинохайрхан дүүрэгт тулгамдсан олон асуудал байдаг. Тэдний заримыг түрүүчээсээ шийдэж буй ч санхүүжилт, зохион байгуулалтаас үүдэн ахиц муу байгаа асуудал ч бий. Тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Д.Сумъяабазар тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзжээ. Түүнээс энэ талаар зарим зүйл тодрууллаа.

-Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн ойр орчимд амьдардаг учраас сонгинохайрханчуудын эрүүл мэндэд бохирын үнэр сөргөөр нөлөөлж буй. Уг байгууламжийг шинэчлэх хэрэгтэй гэж олон ч жил ярилаа. Сонгогдсон гишүүд нь энэ талаар ямар санаачилга гарган ажиллаж байна вэ. Yp дун байна уу?

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэндийн сайд байсан Н.Удвал, Г.Шийлэгдамба болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нарт удаа дараа асуулга тавьсан. Энэ үнэр, агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж буй талаар судалгаа хийж, арга хэмжээ авахыг шаардсанаар тодорхой ахиц гарч байна. Цэвэрлэх байгууламжийн техникийг шинэч­лэхээр ярьж буй. Тэр болтол цэвэр­лэх байгууламжийн үнэрийг арилгах чиглэлийн янз бүрийн санаачилга хэрэгжээд эхэлсэн.

-Эдийн засаг хүнд, бас бус шалтгаанаас болоод цөөнгүй объөктийн ажлыг царцаасны нэг нь танай дүүрэгт барих байсан спорт цогцолбор. Одоо хөрөнгийг нь шийдсэн үү хэзээ ашиглалтад орох вэ?

-700 хүний суудалтай спорт цогцолбор барих ажил 2014 онд албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж түр зогссон нь үнэн. Үүнийг барьж дуусгахад шаардлагатай 1.8 тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт суулгуулсан. Удахгуй ажил нь дуусаж, ашиглалтад орно. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг учраас хүүхэд, залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар маш чухал.

-Бусад дүүрэгт авто замыт хэдэн км-ээр нь барьж байхад Сонгинохайрханд метрээр л ахиулж байна гэсэн шүүмжлэл гарсан. Яагаад ингэж хоцроод байна вэ?

-Өнгөрсон онд дүүргийн удирдлагууд болон ИТХ-ын нөхөдтэй ярьж байгаад хоёр тэрбум төгрөг төсөвлүүлж замын ажил хийсэн. Дүүргийн төсөв муутай холбоотой л доо. Үүнээс хамаараад нэн шаардлагатай, шороо тоос, олны хөл ихтэй замуудыг засаж, шинээр тавьсан. Төсвөөс хамаараад 20 гаруй богино зам л тавилаа

-Иргэдийн тавьж буй гол санал, гомдол юу байна вэ?

-Дөнгөж төрсөн хүүхэд хүртэл өртэй боллоо гэж байна, үүнийхээ хариуд газраа өгнө гэж буй нь үнэн үү. Тавантолгойн ордоос иргэдэд өгнө гэсэн 1072 ширхэг хувьцаа юу болов гэдгийг нэлээд асууж байна. Бид эх орноо зарахгүй. Мөн Тавантолгойн орд бодитоор эдийн засгийн эргэлтэд орж байж л тэр хувьцааны тухай яриа хэрэгжинэ  гэдгийг тайлбарладаг. Иргэд амласандаа хүрсэнгүй гэж эрх баригчид  бухимдаж байна.