АН болон МАН-ыг дамнасан улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн асуудал яригдаж байна
УИX-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Тэрээр өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд болох Эв нэгдлийн цуглааныг МоАХ- ныхонтойгоо дэмжиж хамтран оролцох юм байна.
-Маргааш (өнөөдөр) болох цуглааны талаар ярихгүй юу. Хаанаас зохион байгуулж байгаа, ямар учиртай юм бэ?
-Тусгаар тогтнолын талбайд “Жудагт Монгол” хөдөлгөөнөөс санаачлан зохион байгуулж буй эв нэгдлийн цуглааныг дэмжиж хамтарч оролцохоор болсон. Уг цуглаанд 50 гаруй төрийн бус байгууллагынхан үзэл бодлоороо нэгдэн оролцох юм. МоАХ тухайн цаг үед улс оронд тулгамдаж байгаа нийгмийн бусармаг үйлдлийн талаар байр сууриа илэрхийлдэг. Бид 2007 онд Таван толгойн асуудлаар Сүхбаатарын талбайд суулт хийж байлаа. Тухайн үеийн Засгийн газар УИХ-д Таван толгой, Оюу толгойн гэрээг өргөн барихад эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Оюутолгойн гэрээ хэлцэл учир дутагдалтай байсан учраас эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Үүний үр дүнд намрын чуулганаар дахин авч хэлэлцэхээр болж байсан юм. Үүнээс хойш есөн жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд бид Таван толгойн асуудал дээр тууштай байр сууриа илэрхийлж ирсэн.
-Таван толгой төслийн ажлын хэсгийг ахалж ажилласан хүний хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Өнөөдрийн улс төрд болж буй уйл явдлууд, төр барьж буй АН болон Засгийн газарт ажиллаж буй хүмүүсийн хоорондын зөрчил, ар араасаа болж буй баривчилгаа зэрэг бүх асуудап бол Таван толгойн ордын төлөөх тэмцэлтэй шууд холбоотой. Би үүнийг яагаад хэлж байна вэ гэхээр 2015 онл Таван толгойн гэрээ өргөн баригдсан. Уг гэрээг цааш нь үргэлжлүүлэх эсэх талаар гэрээ байгуулахад УИХ-аас ажлын хэсэг гаргасан байдаг юм. Би ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.
Гэрээтэй бүрэн танилцсаны дараа Таван толгойн төлөөх тэмцэл олон жил үргэлжилж байгаа юм байна гэдгийг олж харлаа. 2005 оноос хойш Тавантолгойн асуудал хөндөгдсөн Тэрнээс хойш улс төр болон бизнесийн томоохон бүлэглэлийн хамгийн том олз мэт харагдаж иржээ. МоАХ 2007 онд жагсаал хийж байж Монгол Улс өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийсэн том ордыг ард түмний өмч байхаар шийдүүлсэн байдаг.
Харамсалтай нь тэр үед дөрвөн хувийг нь улс төр, бизнесийн томоохон бүлэглэлд алдсан. Тэр цагаас хойш Ухаа худагийг эзэмшиж байгаа улс төр, бизнесийн томоохон бүлэглэлүүд Таван толгойн ажлыгявуулахгүйгээр гацаасан. Зөвхөн Ухаа худаг дахь “Энержи Ресурс”-ын эзэмшиж байгаа нүүрсийг эдийн засгийн эргэлтэдоруулах үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2015 онд Засгийн газраас М.Энхсайхан сайдыг мега төслүүдээ явуул хэмээн томилсон байдаг. Түүний гараар Таван толгойн гэрээ хийгдсэн. 2015 онд ажлын хэсгийн дүгнэлт гаргахдаа би хэлж байсан даа. “1.3 тэрбум ам.долларын өртэй компани 2017 онд өрөө төлж чадахгүй.
Ийм компанид Монголын ард иргэдийн эзэмшиж буй том ордыг өгч болж байгаа юм уу” гэх асуудал гаргаж тавьсан. Тэр үед хэрвээ гэрээгээ байгуулчихсан байсан бол өнөөдөр яах вэ. Монголын гурван сая иргэний эзэмшиж буй том Таван толгойгоо шууд тавиад өгөх байсан. Үүнийг зогсоож чадсан. Одоо гэтэл гэрээг зогсоосны төлөө бид нараас өш хонзонгоо авч байна. Баривчилгаанууд явагдаж байгаа нь үүнтэй холбоотой. Хөхүүл хүүхэдтэй, жирийн эмэггэй хүртэл энэ баривчилгаанд орчихсон явж байгааг харж байгаа байх. Эрчүүдийгээ дийлэхгүй болоод ирэхээр эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж байна. Өнөөдөр улс төр АН, МАН гэж хуваагдахаа байсан. АН болон МАН-ыг дамнасан улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн асуудал л яригдаж байна.
-“ММС” дампуурлаа зарлан өрөө төлж дийлэхгүй гэдгээ мэдэгдчихлээ?
-Үүнийг бид өнгөрсөн жил хэлж байсан шүү дээ. Ажлын хэсгийн дүгнэлт гарсан. “ММС" болон Шинхуа төслийн багаасТаван толгойг 30+30 жил гэсэн хувилбараар гэрээ орж ирж байлаа. Монгол Улсад үлдэх нь хоёрхон хувь байсан. Хэрвээ нүүрсний үнэ ийм доогуур байгаад байвал дампуурах нь ойлгомжтой байсан шүү дээ. Тиймээс уг гэрээг зогсоосон юм. Зогсоосон нь ч зөв байж гэдэг нь одоо харагдаж байна. Ер нь бол Таван толгойн гэрээг үргэлжпүүлэх сонирхол байх шиг байна.
“ММС’’-гийн ард Монголын төдийгүй Хятадын улс төр, бизнесийн томоохон бүлэглэл бий. Тэд өөрсдийнхөө хөрөнгө оруулсан компанийг авч үлдэхийн тулд гэрээг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа. Гэвч тэр замд бид саад болж буй учраас улс төрийн хэлмэгдүүлэлт хийж, баривчилгаа явуулж байна. Өнөөдөр Тусгаар тогтнолын талбай дээр болох цуглааны үеэр Таван толгойг ямар хүмүүс ашиглах гээд байгаа, юу зорьж байгаа зэргийг хэрхэн хардаж буйгаа хэлнэ. Яагаад өнөөдөр вэ гэхээр бид сонгуулийн өмнө л хэлж ярих хэрэгтэй. Дараа нь ард иргэд сонголтоо зөв хийгээсэй гэж хүсэж байна.
-Хэрхэн хардаж буй талаараа тодруулахгүй юу?
-“ММС”-гийн ард ямар хүмүүс байгаа вэ гэдэг нь ойлгомжтой. Хувьцаа эзэмшигчид нь "Шунхлай” групп, “Петровис” групп, “МС5” групп. Хоёр намын хоёулангийнх нь бүлэглэл орчихсон явж байгаа.
-“ММС” дампуурлаа зарласан ч гэлээ Таван толгойн гэрээ цаашаа үргэлжилнэ гэх яриа бий?
-Таван толгойн гэрээг цааш нь үргэлжлүүлнэ гэж хэлж байгаа нь “ММС” болон “Энержи ресурс”, “Шинхуа” группт Таван толгойгоо өгөх гээд байна гэж харагдаж байна. Т эгэхээр энэ компанийг дампуурлаас аврах ганц арга зам нь Таван толгойн гэрээг үргэлжлүүлэх гэж би хувьдаа хардаж байгаа. Тиймээс уг асуудалд онцгой үүрэг тавьж байна.
-УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түв- шинжаргалыг хорьчихсон байгаа. Хоригдсоноос нь хойш уулзсан уу?
-Уулзах хүсэлт гаргасны дүнд зөвшөөрөл олгосон юм. Гэвч хорих анги дээр очтол маргааш (өнөөдөр) өглөө 10 цагт уулзуулъя гэж байна. Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлаад 50 цаг болж байгаа. Хөхүүл хүүхэдтэй учраас хоол идэх бүрт хөхөнд нь сүү орж чинэрээд байгаа.
Мөн өөрийнхөө хэлмэгдэн хоригдож буй асуудлыг эсэргүүцэх ганц арга бол өлсгөлөн зарлах гэж харж байгаа юм билээ. Тэр хүн хэвлэл мэдээллээр үгээ хэлж чадахгүй учраас өлсгөлөн зарлахаас өөр аргагүй шүү дээ. Хөхүүл хүүхэдтэй эх 50 цаг, тэрнээс илүү хугацаагаар өлсөнө гэдэг бол биеийн байдалд нь муугаар нөлөөлж таарна. Хүүхдийнх нь ч сэтгэл санаа хэцүү байгаа. Бид байнга л хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярьдаг шүү дээ. Тэр тусмаа монголчууд бид олуулаа болъё гэдэг.
Мөн хоёр нас хүртэлх хүүхдүүдээ боломжийн сайхан орчинд, болж өгвөл ээжээс нь холдуулалгүй өсгөх нийгмийн бүтэц, халамжийг бий болгоё гэж ярьдаг. Тэгсэн мөртлөө амьдрал дээр ой гарантай нялх хүүхдийг ээжээс нь салгаад байж болохгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.7-д хөхүүл хүүхэдтэй эхийг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэнээс бусад нөхцөлд хорьж болохгүй гэх заалт бий. Үүнийг хэрэгжүүлэхгүй байна. Миний хувьд УИХ- ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл гэдэг утгаараа бидний батлуулж буй хууль амьдрал дээр хэрэгжихгүй байгаа гэдэг үүднээс асуудалд хандаж байгаа. Байцаах ёстой бол гадуур байцааж гэх асуудлыг байнга тавьж байна.
-Саяхан таны сонгогдсон СХД-т айлын нохой хүүхэд бариад идчихсэн. Та Х.Баттулга гишүүний туслах бүсгүйн араас хөөцөлдөхийн оронд тойргийнхоо хүүхдүүдийн аюулгүй аж төрөхөд анхаарлаа хандуулах байсан юм биш үү?
-Би СХД-ийн цагдаагийн хэлтэстэй холбогдож очиж уулзсан. Газар дээр нь очиж үзээд ар гэрийнхэнтэй нь уулзлаа. Дөрвөн настай хүүхэд гэрээсээ гүйж гараад гудамжинд нохойд бариулсан. Эзэн нь зодоонч нохой тэжээж цааш нь борлуулдаг ажил эрхэлдэг залуу юм шиг байна лээ. Нохойгоо сул чөлөөтэй орхисон нь эзнийх нь буруу. Одоогоор уг хэргийг СХД- ийн шүүх шийдэх юм билээ. Эзэнд нь ял онооно гэсэн. Энэ бол яг үнэндээ золгүй явдал. Харин цаашид гудамжинд байгаа золбин нохойн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлаар дүүрэгтэйгээ хамтран ажиллаж байна.