
2016.03.25
Зарлан мэдээлэх дуут дохиогоор бэлэн байдлаа шалгалаа
Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмаар жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг.
Энэ дагуу өнөөдөр 16.00 цагаас улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээлж дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.
Уг сургуульд ОБЕГ-ын нийт бие бүрэлдэхүүн хамрагдаж, Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллан бэлэн байдлын үзлэг хийж, аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийлээ.