Баян-Өлгий аймгийн хүн ам найман мянгаар нэмэгдсэн
“Зочны цаг” ярилцлагын нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн А.Бакей оролцлоо.
Танд Наурызын баярын мэнд хүргэе
Баярлалаа. Монголын нийт ард түмэнд, түүний дотор Баян-Өлгийчүүддээ, эх орныхоо өнцөг буланд амьдарч, ажиллагаа нийт Казах ард иргэддээ Наурызын баяр Нарны баярын мэндчилгээг дэвшүүлж, айл өрх бүрт аз жаргал, энэ ертөнцийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Энэ жилийн хувьд Наурыз баяр орон даяар өргөн дэлгэр болж байна. Төрийн өндөрлөгүүд баярын мэндчилгээг дэвшүүлж, олон иргэд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн одон медалиар шагнагдсан. 2015 он Баян-Өлгий аймгийн хувьд ажил бүтээл өрнөсөн сайхан жил болж өнгөрлөө. Тухайлбал, мал сүргийн тоо толгой 140 мянгаар өсч, 5000 гаруй ажлын байр шинээр бий болсон. Мөн түүнчлэн 280 орчим орон сууц шинээр ашиглалтанд орж, найман хувийн хүүтэй орон сууцанд 300 гаруй айл өрх хамрагдсан.
Их хурлын гишүүдийг орон нутагт очин уулзахад иргэдийн зүгээс ямар асуудлыг түлхүү тавьж байна вэ?
УИХ-ын энэ удаагийн бүрэн хугацааны хувьд улс орны нийгэм эдийн засгийн холбогдолтой томоохон асуудлуудыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах талд онцгой анхаарч ажилласан. Улс төрийн нөхцөл байдал таагүй байгаа ч гэсэн томоохон асуудлуудыг шийдвэрлэсэн их хурал болж байна.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү