Тавдугаар сард нэг сэдэвт сургалтууд зохион байгуулна
ММНБИ-ийн Сургалт, арга зүйн хорооны дэд хороодоос нягтлан бодогчдод зориулсан аргачлалуудыг гаргасаар байна.
2016 оны эхээр тус хороо Уул уурхайн компанийн зардлын бүртгэл, онцлог, Санхүүгийн тайлангийн шинжилгээ, Төсөв төлөвлөгөө боловсруулалт, Материалын удирдлага сэдвүүдээр 4 шинэ аргачлал гаргасан.
Энэ сарын 17-нд болсон Санхүү бүртгэлийн дэд хороо болон Зардал удирдлагын дэд хорооны хамтарсан хурлын үеэр эдгээр аргачлалыг бэлтгэсэн доктор Р.Бадамханд, доктор Д.Баттуяа, доктор Б.Баясгалан, доктор С.Бямбахорлоо, багш Д.Лхагвасүрэн нарт ММНБИ-ээс талархал илэрхийлж, номын дээжийг гардууллаа.
Дээрх шинэ аргачлалуудаар ирэх 5-р сараас эхлэн ММНБИ-д нэг сэдэвт сургалтууд явагдах юм. Цаашид Санхүү бүртгэлийн дэд хороо, Зардал удирдлагын дэд хорооны гишүүд нягтлан бодогчид, санхүүчдэд хэрэгцээтэй байгаа сэдвүүдээр тогтмол аргачлалууд гаргана.