2016.03.17

Би гуравдугаар ангидаа "Аадар бороо" нэртэй шүлгийн номоо хэвлүүлж байсан

“100 асуулт 100 хариулт” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Royal акедемийн ерөнхий захирал, доктор, профессор Н.Учрал оролцлоо.

Таны хэлэх дуртай үг юу вэ?

Ганцаардсан үедээ ч олуулаа байх үедээ ч, найз нөхдөдөө ч бүхий л үед “Залуу хүн уйдах эрхгүй” гэдэг үгийг л хэлэх дуртай. Дээрээс нь нэмээд “Уйдаад ч хэрэггүй”.

Таны сонирхол, хобби?

Шүлэг, уран зохиол сонирхдог. Зургаан настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн. Ер нь уран зохиолоор амьсгалж, төсөөлөл мөрөөдөл дунд өссөн. Аливаа зүйлийг өөр өнцгөөс харах гэж хичээдэг байсан. Шүлэг, уран зохиолоор амьсгалж өсөхөд аав минь их нөлөөлж, тусалж дэмжсэн. Гуравдугаар ангидаа “Аадар бороо” нэртэй шүлгийн түүвэр номоо хэвлүүлж байлаа. Уран зохиолд их хайртай.

Юу цуглуулдаг вэ?

Янз бүрийн тэмдэг цуглуулдаг. Марк, гадна, дотны маш олон тэмдгүүд бий. Ээжийнхээ цуглуулж байсан цуглуулгуудыг үргэлжлүүлэн цуглуулж байна.

Эзэмшсэн мэргэжлээ сонгоход эцэг эхийн нөлөөлөл хэр их байсан бэ?

Эцэг, эхийн нөлөөлөл маш их хүчтэй байдаг юм байна гэж боддог. Манай аав, ээж хоёр түүхийн багш мэргэжилтэй. Би тэдний ажил мэргэжлийг үргэлжлүүлэн түүхийн ухааны докторын зэргийг ОХУ-д хамгаалсан. Аав маань эрхзүйч болох ёстой гэж их хэлдэг байсан. Мөн би өөрөө их сонирхдог байсан учраас эрхзүйч мэргэжлээр төгссөн. Эцэг, эхийн нөлөөлөл их байсан гэж хэлж болно.

Бидний үеийн залуус таныг урлагийн хүн болж байна гэж бодсон. Урлагаа яагаад орхих болов?

      Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү