СХД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргаар О.Бат-ирээдүйг томиллоо
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж ИТХ-ын Ажлын албаны даргаар Очирбатын Бат-Ирээдүйг томиллоо.
Тэрбээр 1988 онд Монгол Улсын Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1998 онд Төрийн Захиргааны Удирдлагын Институтыг Төрийн удирдлагын арга зүйч менежерээр тус тус дүүргэсэн бөгөөд Төрийн тусгай албаны ахлах дэслэгч, төрийн захиргааны дэс түшмэлийн тэргүүн зэрэгтэй.
Ажлын гараагаа Баянхонгор аймгийн АДХГЗийн зохион байгуулагч, ахлах зохион байгуулагчаар эхэлж, нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хуулийн зөвлөх, Зэвсэгт хүчний жанжин штабт хуулийн зөвлөх, Батлан Хамгаалах Яамны ХШҮГ нийгмийн бодлогын мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуулийн зөвлөх, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ахлах ажилтнаар тус тус ажиллаж байсан төрийн албаны тушрлагатай албан хаагч ажээ.