Газрын тосны ашиглалтын хугацаа 25 жил байна
Хуулийн нэр: Газрын тосны тухай хууль
Өргөн барьсан он, сар, өдөр: 2014.05.23
Батлагдсан он, сар, өдөр: 2014.07.01
Монгол Улс уул уурхай, газрын хэвлийн баялгаараа дэлхийд дээгүүрт ордог. Үүний тод жишээ бол газрын тос юм. Газрын тос гэдэг ойлголтод байгалийн хий, шингэн, хатуу төлөвт оршиж байгаа нүүрс, ус төрөгчийн нэгдлийн холимогууд багтана. Манай улс анх 1991 онд Газрын тосны тухай хуультай болж байжээ. Энэ хууль 20 гаруй жил хүчин төгөлдөр үйлчилсэн.
Тиймээс энэ салбарын хуулийн зохицуулалт хоцрогдож, хуулиар зохицуулах учиртай ихэнх харилцааг журам, гэрээгээр зохицуулж байв. Харин Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар газрын тосны салбарын эрх зүйн орчин тод болсон.
Манай улс анх 1991 онд Газрын тосны тухай хуультай болж байжээ
Хуулийн онцлох зүйл, заалтын талаар дор дэлгэрүүлэн дурдлаа.
Хуульд газрын гадаргуу дээр байгалийн байдлаараа оршиж байгаа газрын тос, уламжлалт бус газрын тос нь төрийн өмчид хамаарна гэж заажээ. Газрын тосны асуудлаар УИХ, Засгийн газар, Газрын тосны газар тус тусдаа бие даасан чиг үүрэг хүлээнэ. Тухайлбал,
УИХ газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг баталж, улсын тусгай хамгаалалттай газар нутагт Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэнэ. Мөн тодорхой нутаг дэвсгэрт Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахыг хуулийн дагуу хязгаарлах эсвэл хориглох эрхтэй.
Засгийн газар: Газрын тосны үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хуулийн дагуу газрын тосны салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, нөөц ашигласны төлбөр, ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хэсгийг гэрээлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр газрын тос, уламжлалт бус газрын тосны биет бүтээгдэхүүн болон мөнгөн хэлбэрээр төвлөрүүлэх зэрэг үүрэг хүлээх байна.
Аймаг, нийслэлийн ИТХ Төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн газрын тосны хайгуул явуулах талбайг зарлах тухай мэдэгдлийг хэлэлцэн дүгнэлт гаргах, татан буулгалтын ажлын үр дүнг хүлээн авах комиссын үйл ажиллагаанд оролцож, хамтран ажиллана.
Харин сум, дүүргийн Засаг дарга нар харьяалах нутаг дэвсгэртээ тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах, эзэмшүүлэхэд хяналт тавьж зөрчил гарсан тохиолдолд зөрчлийг таслан зогсоож, арилгуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Харин хуулиар
- Хуульд болон Бүтээгдэхүүн хуваах гэрээ, сум, дүүргийн Засаг даргатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд заагаагүй аливаа хөрөнгө оруулалт хийлгүүлэх
-Хүмүүнлэгийн зорилгоос бусад зорилгоор аливаа хандив, тусламж шаардах, санхүүжилт хүсэх
-Улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор аливаа санхүүжилт гаргуулахыг хоригложээ.
Мөн хуульд улсын хил дамнасан газрын тосны хуримтлал бүхий хураагуур, газрын тосны орд тогтоогдсон тохиолдолд түүнийг Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулахаар заасан байна.
Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулснаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үйл явцыг хугацааны хувьд тодорхой болгосон. Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг Засгийн газраас батлах эрхтэй гэж заасан юм. Харин бүтээгдэхүүн хуваах гэрээг доор дурдсан үндэслэлээр Засгийн газрын шийдвэрээр цуцална.
- Хүн, амын эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд ноцтой хохирол учруулсан, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ удаа дараа хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон бол
- Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны талаар гэрээлэгч худал мэдээ, мэдээлэл, тайлан өгснөөс улсад онц их хэмжээний хохирол учирсан бол
- гэрээлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй удаа дараа зөрчсөн тохиолдлуудад гэрээг хүчингүйд тооцно.
Гэрээлэгч бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг бүхлээр нь, эсхүл гуравны нэг буюу түүнээс дээш хувийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх эрхгүй.
Газрын тосны ашиглалтын хугацаа 25 жил байна
Хуульд газрын тосны эрлийг улсын тусгай хамгаалалттай газраас бусад газарт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийж болохоор тусгажээ. Эрэл хийх хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргана. Хүсэлтэд эрэл хийх талбайн байршил, хэмжээ, эрлийн хугацаанд хийх ажлын ерөнхий хөтөлбөр, техникийн хүчин чадал, санхүүгийн эх үүсвэр, тухайн жилд гүйцэтгэх эрлийн ажлын төлөвлөгөө төсөл зэргийг тусгасан байна.
Эрэл хийх хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргана
Харин хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана.
-Бүтээгдэхүүн хуваах гэрээний хуулбар
-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
-Тухайн жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө
- Мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт зэргийг хавсаргах ёстой гэж заажээ.
Газрын тосны хайгуулын хугацаа нь найм хүртэл жил байх бөгөөд үүнийг төрийн захиргааны байгууллага хоёр хүртэл жилээр хоёр удаа сунгаж болно. Харин уламжлалт бус газрын тосны хайгуулын хугацаа арав хүртэл жил байх ба уг хугацааг тав хүртэл жилээр нэг удаа сунгана. Мөн хуульд цооногийн олборлолтын туршилтын хугацаа 180 хоногоос хэтрэхгүй гэж заасан байна.
Мөн хуульд цооногийн олборлолтын туршилтын хугацаа 180 хоногоос хэтрэхгүй гэж заасан байна
Газрын тосны ашиглалтын хугацаа 25 хүртэл жил байх ба хүсэлт гаргасан тохиолдолд таван жилээр хоёр удаа сунгуулах боломжтой. Уламжлалт бус газрын тосны ашиглалтын хугацаа нь 30 жил байна. Уг хугацааг гэрээлэгчийн хүсэлтийн дагуу нэг удаа таван жил сунгуулж болно.
Хуулийн дагуу гэрээлэгч газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлнө. Хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нь гэрээт талбайн нэг хавтгай дөрвөлжин километр тутамд гурван америк доллартай тэнцэх хэмжээний төгрөг байх аж. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нь нэг хавтгай дөрвөлжин километр тутамд 100 америк доллар байна. Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувийг харьяалах сум, дүүргийн төсөвт, 20 хувийг аймаг, нийслэлийн төсөвт, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилна. Харин нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт төвлөрүүлэх юм байна.
Ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нь нэг хавтгай дөрвөлжин километр тутамд 100 америк доллар байна
Онц байдал, давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд
Монгол Улсын нийт нутаг дэвсгэр, эсхүл түүний зарим хэсэгт онц байдал зарласан тохиолдолд газрын тос, уламжлалт газрын тос, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нөхөн олговортойгоор дайчилж болно. Дайны байдал үүссэн тохиолдолд газрын тосны олборлолтыг дээд хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхийг шаардаж болох юм байна.
Хуульд хэрвээ гэрээлэгч тал айлын хаваржаа, өвөлжөө, худаг, орон байр, түүх соёлын дурсгалд хохирол учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлнө гэж заажээ. Гэрээлэгч компани хүсвэл өөрийн эд хөрөнгөө албан ёсны даатгалын компанид даатгуулж болно гэж хуульд заасан байна.