“Khuvsgul beach party”- аяллаа дурсамж болгоё
Үзэсгэлэнт далайн эрэг
2016.07.05

“Khuvsgul beach party”- аяллаа дурсамж болгоё

Зуны амралтыг зугаатай, үр дүнтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхээр  ирэх долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 3-ныг хүртэл “Khuvsgul beach party”-г зохион байгуулах гэж байна.

Тус шоунд “World miss” тэмцээний шилдэг 15 загвар өмсөгч урилгаар оролцоно. Мөн FTV-ийн нэг удаагийн цацалтын эрхтэйгээр  шууд дамжуулах юм.

Хөвсгөлийн аялал жуулчлалыг хөгжүүлж дэлхий нийтэд таниулах зорилготой тус шоу нь хөтөлбөрийн хувьд дараах хэсгүүдээс бүрдэнэ.

-       Галын наадам, Монгол үндэсний урлагуудыг танилцуулах

-       Үдэшлэгийн нээлт, Дэлхийн миссүүдийн үзүүлбэр

-       Амьд хөгжмийн тоглолт

-       Электро хөгжим party

“Khuvsgul beach party”- ны ерөнхий ивээн тэтгэгчээр  “I Nomadic”, “United Mongolia”, “Americian eyes” зэрэг байгууллагууд ажиллаж, нийт 3000 хүнийг хүлээн авахаар бэлтгэл ажлаа хийгээд байна.