Иргэн С.Дашдондог МАХН-ын дарга Н.Энхбаяраас 500 сая төгрөг нэхэмжилжээ
2016.03.07

Иргэн С.Дашдондог МАХН-ын дарга Н.Энхбаяраас 500 сая төгрөг нэхэмжилжээ

Иргэн С.Дашдондог нь Нэфтийн инженер мэргэжилтэй “НИК” компанийг удирдаж байгаад Америкд таван жил амьдраад 2011 онд эх орондоо ирсэн. Энэ үеэр МАХН-д элсэж намын дарга Н.Энхбаяраас Булган аймгийн МАХН-ын даргаар ажиллах санал авчээ. 2012 онд МАХН-аас Булган аймагт нэр дэвшсэн. Энэ үеэр намын үүрийг босгох мөнгөнөөс гадна хагас тэрбум гаруй мөнгийг МАХН-д хандивласан гэлээ. Энэ мөнгөө эргүүлэн нэхэмжилж АТГ-т хандсан хэмээн мэдэгдлээ. Харин МАХН-ын зүгээс энэ асуудлыг АТГ-аар шийдвэрлүүлэх нь зохимжгүй гэж үзэж байна.

МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар: С.Дашдондог нь манай МАХН-ын гишүүн юм билээ. Сонгуульд өөрөө өрсөлдөж байсан. Сонгуульд зарцуулса зардал болоод, намд хандивлаж байсан тодорхой хэмжээний эд зүйлийг үнэлээд нэхэмжилж АТГ-т  хандаж байгаа юм билээ. Энэ утгаар нь аваад үзэхээр сонгуульд зарцуулсан мөнгө, намд өгсөн хандив бол авлига биш, авлигийн сувъект нь нам биш юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга Цогтбаатартай уулзах хүсэлтийг илэрхийлсэн. Би энэ асуудлаар биечлэн уулзсан одоогоор мөнгө угаах гэсэн зүйчлэлээр хэргийг шалгаж байгаа болохоор уулзуулах боломжгүй гэж хэлсэн. Миний хувьд тухайн асуудлыг түргэн шуурхай, хүний эрхийн асуудлыг нэгт тавьж шийдэх асуудлыг тавьж байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....