ХҮН-ын дэд дарга С.Боргил
2016.03.03

Намын даргыг огцоруулах жүжигчилсэн арга хэмжээ

Намын дүрмээр төв хорооны хурлаар намын даргийг сонгон томилдог. Энэ дагуу сар гаруйн өмнөхөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-ын даргаар томилогдож байсан.

Намын их хурлаар томилогддог ганц институти нь намын хариуцлагын ерөнхий хороо бөгөөд энэ бүтэц нь төв хороогоор томилогдсон бүхийл албан тушаалтны үйлдэлийг хянадаг байна. Өнгөрсөн хугацаанд намын даргийн гаргасан хоёр тушаал нь намын дүрэм хийгдээ, улстөрийн намуудын тухай хуулийг зөрчсөн учраас намын хариуцлагын ерөнхий хорооноос С.Ганбаатар даргад хариуцлага тооцох дүгнэлт гаргажээ.

Энэ дагуу төв хороо хуралдаж С.Ганбаатар даргыг огцоруулах шийдвэр гаргасан. Намын ерөнхий нарийн бичгийн даргыг мөн энэ өдөр өөрчилсөн байна. Харин энэ үйлдэлтэй ХҮН-ын удирдлагын зарим гишүүд санал нийлэхгүй байгаа юм байна.

ХҮН-ын дэд дарга С.Боргил: Т.Доржханд дарга өөрөө намын тамгийг аваад явсан. Энэ үйлдэл нь намын төв хороог хууль бусаар, дүрмийн бус байдлаар хуралдуулж намын даргийг огцоруулах жүжигчилсэн арга хэмжээ хийж байна. Энэ бол ёс зүйгүй, намын дүрэм болоод  бидний өргөсөн андгайнд огт нийцэхгүй үйлдэл юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...