М.Энхболдын жудаг
Сүүлийн хэдэн өдөр улс төрд өрнөсөн томоохон үйл явдлын нэг нь МАН-ын дарга М.Энхболд МАХН-ын дарга Н.Энхбаярыг хаяндаа авч, хамтдаа Эх орончдын баяраа тэмдэглэсэн үйл явдал байлаа.
Энэ үйл явдал үнэндээ улс төрийн бусад нам хийгээд МАН, МАХН-ын олон гишүүд дэмжигчид мөн жирийн иргэдийн анхаарлыг татаж басхүү МАН-ын дарга М.Энхболд энэ цаг үед юу хийж бүтээсэн бэ, мөн ямар чадал чансаатай улстөрч вэ гэдэг утгаараа олны анхаарлыг татаж байв. Товчхондоо энэ үйл явдлаас МАН-ын дарга М.Энхболд нэгдүгээрт намын ажлын дадлага туршлагатай хоёрдугаарт, монголчуудад тэр дундаа улстөрчдөд хамгиин их үгүйлэгдэх болсон эв эеийг хичээдэг улстөрчийн зангаргыг харуулж чадсанаараа онцлог байлаа. Үнэндээ МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд сүүлийн үед хүндхэн байдалд байгаа. Энэ тухай хэвлэлүүд хангалттай мэдээлж буй.
Тухайлбал, түүнийг таван жилийн өмнө МАН-аас өрх тусгаарлаад явахад нь дагаж явсан нөхдүүд өдгөө нүүр буруулсан бол хууль хяналтын байгууллагууд давхар давхар эрүүгийн хэрэг үүсгэн, тайлбар авах нэрийдлээр шалгаж буй нь үнэн юм. Тэгвэл ийм хүнд нөхцөл байдалд ороод байгаа Н.Энхбаярыг МАН-ын дарга М.Энхболд дэргэдээ авч басхүү ямар жудагтай улстөрч бсшохоо харуулсан нь олон хүнд таалагдаж байна. Басхүү энэ үйл явдлаас М.Энхболд намын ажлын дадлага туршлага хийгээд эв эеийг хичээдэг үндэсний лидер улстөрч юм гэдэг нь яах аргагүй харуулж чадсан.
Үнэндээ упс төр гэдэг хэн югэн хүний хувийн тоглолтоор урагшаа явдаггүй. Харин намдаа итгэж нэгдэж нийлсэн хүч, эв нэвдлийн хүчээр урагш ахиж байдаг. Тэгвэл МАН-ын дарга М.Энхболдын хувьд улстөрчийн зангаргаараа эрх барьж нам болон улс төрийн бусад хүчнүүдээс яах аргагүй ялгардаг. Тухайлбал тэрбээр өнгөрсөн мягмар гарагт болсон Эх орончдын баяраар ямар зангарагтай улстөрч болохоо харуулсан бөгөөд энэ нь ч түүний хурлын үеэр тавьсан илтгэлээс харагдсан. Тодруулбал, тэрбээр Эх орончдын баярын өдрөөр хэлсэн үгэндээ олон чухал асуудлыг хөндсөн.
Тухайлбал, “Улс орны эдийн засаг туйлдан доройтож, ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт муудсаар байна. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн чиглэлээр чиглэсэн зоилготой цогц бодлогыг эрх баригчид хэрэгжүүлж чадахгүй нь тодорхой боллоо. Улс төрийн тогтолцооньг шударга, хүрээмжтэй, ил тод байдал төлөвшиж чадахгүй, Үндсэн хуульт байгууллын дархлаа алдагдах шинжтэй боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд иргэн таны амьдрал сайжирсан уу гэсэн асуултад сонгогч олон түмэн гундуу үнэлэлт; гутранги байдлаар, хариулж байна. Сүүлийн 20 жилийн судалгаанаас манай нам Засгийн эрх барьсан он жилүүдэд эдийн засаг өсч, ард иргэдийн амьжиргаа дээшилж, харин АН засаг барьсан үед хүрсэн түвшин, ололт амжилтаас ухарч, эдийн засаг уруудан, өсөлт нь нэгээс доош хувьд хүрч, ард иргэдийн амьдрал доройтдог дүр зураг ажиглагдах болсон нь санамсаргүй тохиолдол биш. Бид эрх баригчдын өнгөрсөн дөрвөн жилд гаргасан эдийн засгийн бодлогын алдааг засч, улс орноо хямралаас гаргаж, иргэд, аж ахуйн нэгжүүдээ өрийн дарамтгүй, ажилтай, орлоготой болгох явдал тулгамдсан асуудал болоод байна” гэсэн нь олон нийтэд тэр дундаа жирийн иргэдэд нэлээд ойр туссан” гэв.
Мөн тэрбээр “Энэхүү зорилгыг хангахын тулд нэг талаас өндөр сахилга, хариуцлагатай төсөв болон мөнгөний бодлого явуулж өрийн дарамт болон төсвийн алдагдлыг шат дараатай бууруулах нөгөө талаас эдийн засгийн хямралтай үед ард иргэд тэр дундаа нийгмийн эмзэг бүлэг, ядуусаа хамгаалахад чиглэсэн бодлого явуулах хүндхэн сорилттой бид тулгараад байна. Иймд Монголын нийгмийг олон жилийн турш түүчээлж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг үл бэрхшээн шийдэж ирсэн манай намд дахин түүхэн хариуцлага ноогдож байна. Бид түмэн олноо ядуурлаас аварч эдийн засгаа дахин сэргээснээр ДНБ-ий өндөр өсөлтийг хангаж, үр өгөөжийг нь хүн бүрт, ялангуяа ядуу, бага орлоготой иргэдэд түлхүү хүртээх замаар дундаж давхаргын иргэдийг олноор бий болгох хөгжлийн баримжаатай эдийн засгийн боддого хэрэгжүүлж Монгол хүн эх орондоо сайн сайхан, тав тухтай, аюулгүй амьдрах боломж, бололцоог бий болгоно.
Улс орондоо улс төр, засаглалын тогтвортой байдлыг хангаж, Монгол улсын гадаад бодлогыг эдийн засгийн агуулгаар баяжуулах замаар, гадаадын шууд хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олж авах бодлого хэрэгжүүлнэ. МАН гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихийн зэрэгцээ үндэсний хөрөнгө оруулалтыг бүхий л талаар дэмжиж бизнесийн орчин дахь төрийн оролцоог багасгаж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес эрхэлдэг явдлыг таслан зогсооно. Бид гацаанд ороод байгаа стратегийн ач холбогдолтой, томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Төмөр зам, эрчим хүчний төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, эхлүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, Монгол Улсын хүргэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримшан ажиллана. Бид хүн амыг чанартай, аюулгүй хүнсээр бүрэн хангах, хөдөө аж ахуйн салбарт техник технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэн, хөдөлмөрийн' бүтээмж, өрсөлдөх чадвар, бүтээгдэхүүний гарцыг дээшлүүлнэ. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлэх, экспортыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг эрчимтэй татна.
Монгол улсын эдийн засгийн эрчимтэй өсөлгийн эх үүсвэр болох аж үйлдвэржилтийн хөгжлийг хангах стратегийг боловсруулж, аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлнэ. Тууштай бодлого хэрэгжүүлдэг, тулхтай улс төрийн хүчний хувьд бид хамтдаа үүнийг хийж чадна. Монгол түмний маань заяа түшиж, мөнх хөх тэнгэрийн дор Монгш Утс маань мөнхөд мандан бадрах болтугай” хэмээн хэлсэн нь олон хүний талархалыг хүлээсэн. Товчхондоо түүний хэлж буй энэ үгс түүнийг ямар хэмжээнд сэтгэдэг мөн хэр хэмжээний улс төрч вэ гэдгийг харуулж байсан юм.
Юутай ч М.Энхболд намаа удирдан чиглүүлж авч яваа байдал, нийгэмд үнэлэгдсэн үнэлэмж, далайц, намынхаа олон мянган гишүүн төдийгүй намынхаа лидерүүдийг нэптэж чадсанаараа АН-ын дарга З.Энхболдоос энэ цаг үед ялгарч чад даг. Тухайлбал, тэрбээр улс төрийн тогоонд олны анхаарлыг татсан чухал үйл явдлын юг болох МАН-ын Бага хурлыг хуралдуулж чадсан. Тодруулж хэлбэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд хуралдсан Бага хурлаараа МАН-ын удирдлагууд намаа нэгтгэж чадсан нь яах аргагүй том үйл явдал. Уг нь тус намын Бага хурал эхлэхийн өмнө гишүүд дэмжигчид төдийгүй нийгэмд хэд хэдэн асуудалд тодорхой хүлээлт үүсгэчихээд байсан. Тодруулбал, М.Энхболд дарга ирцээ бүрдүүлэн Бага хурлаа хуралдуулж чадахуу, чадлаа гэхэд шуудайнд хийсэн эвэр шиг болчихоод буй гэх намынхаа лидерүүдийг нэгтгэж дөнгөх үү.
Мөн МАН-ын удирдлагуудын зөрчил энэ үеэр ил гарах уу, өөрчлөлт хийж чадах уу гэсэн үй түмэн асуулт түүн рүү чиглээд байсан юм. Харин эдгээр асуултад тус намын Бага хурлаас гарсан шийдвэр тодорхой хариулт өгч чадсан. Тодруулбал, М.Энхболд 310 төлөөлөгчтэй Бага хуралдаа 210-аад хүнийг ирүүлснээрээ бас товлосон цагт нь хуралдуулж чадсанаараа АН-ын дарга З.Энхболдоос яах аргагүй ялгарч чадав. Мөн энэ үеэр тэрбээр МАН-ын удирдлагууд хоорондоо зөрчилгүй байгаа гэдгийг олон нийтэд харуулж чадсан гэж тодоггож болно. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нар хоорондоо ихээхэн зөрчилтэй байна гэсэн мессэж олон нийтэд тараад байсан.
Мөн энэ зөрчил ирэх сонгуулиар улам ширүүснэ гэцгээж байлаа. Гэвч энэ бол яриа төдий зүйл байсан гэдгийг намын удирдлагууд баталж хамгийн гол нь сонгууль дөхсөн энэ үед нэгдэж нийлж чадсанаараа, МАН-ын үе үеийн удирдлагууд эв нэгдэлтэй байгаагаа нийгэмд харуулж чадсанаараа тус намын нэр хүнд тодорхой хэмжээнд өслөө. Тэгвэл энэ удаад тэрбээр Н.Энхбаярыг эгнээндээ нэгтгэж бас түүнийг хамгаалалтад авч чадсанаараа тэрбээр мөн л олны анхаарлыг татаж чадлаа. Энэ бол МАН-ын дарга М.Энхболд намын ажлын дадлага туршлагатай, эв эеийг хичээдэг үндэсний лидер улстөрч юм гэдэг нь яах аргагүй харуулж буй юм.