"Санаа сайн бол Заяа сайн" гэдэг бидний амьдралыг хөтөлж явах сайхан үг гэж боддог
100 асуулт, 100 хариулт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочноор УИХ-ын гишүүн М.Батчимэг уригдлаа.
Аливаа нэгэн нэвтрүүлэг зорилготой байдаг. Бидний энэ нэвтрүүлэг оролцогчийгоо хувь хүн талаас нь гаргаж ирэхийг хичээдэг.
Таны нэр, нас, биеийн өндөр, жин, эзэмшсэн мэргэжил?
-Эзэмшсэн мэргэжлийн хувьд олон улсын харилцааны улс төр судлаач мэргэжилтэй. Аюулгүй байдал судлалаар мэргэшсэн. Сүүлийн үед төрийн байгуулалт, засаглалын асуудлаар нилээд сонирхон судлаж байна.
Таны шашин шүтлэгийн хувьд?
-Ер нь бол өдөр болгон сул өргөөд сүсэглээд байдаггүй ч уламжлалт шашнаа шүтдэг. Өвөө маань лам хүн байсан. Уламжлалт шашнаа дээдлэх нэг том шалтгаан бол миний ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшилтэй ойрхон байдаг.
Таны гэр бүлийн танилцуулга?
-Би дөрвөн хүүхэдтэй айлын ууган охин. Аав, ээж хоёр маань Өвөрхангайн нутгийн хүмүүс. Одоо манай гэр бүл бол нөхөртэйгөө багаасаа сургуульд байхаас нөхөрлөж гэр бүл болсон. Гурван хүүхэдтэй.
Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байдаг. Таны хувьд?
-Санаанд их ойрхон байдаг үг бол. Ээж аавын багаас маань хэлж өссөн үг бол “Сайн санааны өвд жаргадаг, Санаа сайн бол Заяа сайн” олонд тустай яв гэж хэлдэг байсан. Бидний амьдралыг хөтөлж явах сайхан үг гэж боддог.
Бүрэн эхээр нь бичлэгээс.....