Эх орончдын өдөр
Одоогоос 95 жилийн өмнө Монголд улстөрийн нам байгуулагдсан байдаг. Энэ өдрийн түүхэн ач холбогдол болон бусад асуулаар санал бодлоо хуваалцахаар Монголын улстөрийн намуудын төлөөлөл студид хүрэлцэн ирсэн.
Эхлээд түүхэн ач холбогдолын талаар санал бодлоо хуваалцана уу?
-Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваа: Аливаа оронд гарсан хувьсгал, эргэлтийн үйл явц ард түмний өмч байдаг. Үүгээр ард түмэн овоглож, ард түмэн хийсэн гэж явах ёстой гэж ойлгодог. Харамсалтай нь Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгал зэрэг хувьсгалыг, тусгаар тогтнол, эх орон гэх ойлголтыг намууд өөрсдийн өмч хэлбэрээр ашиглах гэж оролдож, ард түмэнд сурталчилж байгаа явдал бол залуу хүний хувьд бодоход байж болшгүй зүйл гэж ойлгодог.
Тусгаар тогтнол, эх орон гэх ойлголт нь бүх намуудад, ард түмнүүдэд хамаатай. Нийтийн өмчийг хувийн өмч хэлбэрээр ханддаг сэтгэлгээ хувь хүндч тэр, бүлгүүд, намуудад ч тэр байна. Энэ үйлдлээ зогсоож монголын улс төрд шинэ соёл, шинэ зүйл орж ирэх хэрэгтэй гэж харж байгаа. Тиймээс тусгаар тогтнол бол үнэ цэнэтэй зүйл, эх орон гэдэг үнэ цэнэтэй зүйл. Тэрийг хэн нэгэн өмчилж болохгүй. Энэ бол бүх нийийн өмч гэдгийг хэлмээр байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....