ХҮН-д элсэх иргэдийн давалгаа үргэлжилж байна
2016.02.25

ХҮН-д элсэх иргэдийн давалгаа үргэлжилж байна

Улс төрд цоо шинэ соёл, өнгө төрхийг илтгэх болсон ХҮН-ын гишүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа аж.

Зохион байгуулалттайгаар бус сэтгэл зүрхээрээ, итгэл найдвар өвөртлөн элсэгчдийн цуваа үргэлжилсээр байна. Улс төр, бизнес, урлаг соёлынхон гээд ажил мэргэжил, албан тушаал, амьдралын хэв маяг өөр ч ХҮН-ын ХАА, баялагийн тэгш хуваарилалт, цэвэр засгийн газар, ХҮН дээд үзэл, шударга ёс, бүрэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, “шилэн” улс төрийн төлөөх дэвшүүлж буй бодлогууд олон нийтээс дэмжлэг авахад хүргэжээ.

 

УИХ-ын гишүүн ХҮН-ын дарга С.Ганбаатар намын дарга болсноор хувь улс төрчийн болон ХҮН-ын рейтэнг 3-4 хувиар өссөн судалгаа байгаа юм. Өнөөдөр Эмэгтэйчүүдийн эмч, доктор Лувсандоржийн Баярсайхан, Найруулагч, жүжигчин Өнөржаргал нарын 30 гаруй залуус тус намд элсэх хүсэлтээ илэрхийлэн ХҮН-ын дарга С.Ганбаатар, дэд дарга С.Боргил, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Одонгуа нараас батлахаа гардан авлаа. ХҮН-ын шинэхэн гишүүд "Улс оронд нүүрэлсэн хямрал, талцал, ажилгүйдлээс гарах чирэгч хүч бол ХҮН юм. Бид ч гэсэн тэр чирэгч хүчинд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна" хэмээн ярьсан юм.

 

УИХ-н гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар хэлэхдээ: Залуусыг туршлаггүй, идэвхигүй, бэрхшээл гэж тэд хардаг, залуус бол улс орны хөгжлийн хурдасгуур, боломж манай орны нөөц бололцоо юм, цэвэр залуус улс төрд орж энэ нийгмийг өөрчлөх ёстой.