С.Одонтуяа гишүүн кино багийнханд зөвлөв
“Хувьсал” продакшны ээлжит бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийнэ.
АНУ-ын “Е фильм”, “Могмус” кино компани хамтран Холливуудын стандартаар АНУ-д зураг авалтаа хийсэн хэмээн киноныхоо пиарыг хийж байгаа уран бүтээлчдийг өчигдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хүлээн авч уулзлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа парламентын үйл ажиллагааны талаар танилцуулж, манай улсын кино урлаг болон уран бүтээлчдийг дэмжин ажиллаж байгаа АНУ-ын кино уран бүтээлчдэд талархал илэрхийллээ.
Гишүүний хайр халамжид талархсан Америкийн кино зураглаачдын холбооны дарга Сол Молина, “Ямар ч киног анхнаасаа зөв хийж чадвал түүний урт, богино, мөнгө их орсон эсэхээс үл хамаарч амжилтад хүрдэг. Хэрэв Холливуудад гаргах сонирхолтой байгаа бол хамгийн гол нь стандартыг нь мөрдөх хэрэгтэй. Тэгж чадвал таван минутын кино ч дээд амжилт тогтоох боломжтой. Дэлхийн аль ч улсын уран бүтээлчид анхнаасаа Холливуудын стандартыг мөрдөж хийдэггүйн улмаас том алдаа гаргадаг” гэв.