Ахмадууддаа шинэ дуу бэлэглэж байна
Хойч залуу үедээ талархан СХД-ийн өндөр настан (85) Ц.Сандагсүрэн “Сайхан байна аа” дууны шүлгийг бичиж, МУУГЗ Н.Чулуунхүүгээр ая оруулан дуучин Ч.Бүдрагчаагаар дуулуулсан дуугаа нийт ахмадууддаа бэлэглэж байна.
Сайхан байна аа
Улсдаа хүндлэгдсэн гавьяатай буурлуудаа
Урин залж дээдлэн хүндлээд
Идээ цагаагаар дайлан цайлаад
Элэгсэг дотно яриа дэлгээд
Д/х : Сайхан байна аа
Садан төрлөөс ялгаагүй
Залгамж халаа залуу үеийнхэндээ
Баярлаж байна аа аа
Бие биенээ санаж мөрөөдсөн буурлууд
Баярын магнай тэнийн хөөрөлдөөд
“Задгай цагаан"-ы аялгуунд бүжиглээд
Залуу насаа дурсан хөгжилдөөд
Д/х : Сайхан байна аа
Садан төрлөөс ялгаагүй
Залгамж халаа залуу үеийнхэндээ
Баярлаж байна аа аа
Эх орондоо үнэлэгдсэн хүндтэй буурлуудаа
Ээж аав шигээ энэрэн хайрлаад
Эртний сайхан үйлсийг нь бахдаад
Энэ л үедээ өвлөн уламжлаад
Д/х : Сайхан байна аа
Садан төрлөөс ялгаагүй
Залгамж халаа залуу үеийнхэндээ
Баярлаж байна аа аа