Таван гишүүний дайтай ажилсаг түшээ
76:32 буюу Д.Ганхуяг
"76:?" буландаа УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг онцолж байна.Тэрбээр 2004 оны сонгуульд "Эх орон-Ардчилал"эвслээс нэрдэвшин өрсөлдөж, 47.09 хувийн саналаар ялалт байгуулсанцагаас өнөөг хүртэл сонгогч олныхоо итгэлийг хүлээн УИХ-дхоёрудаа сонгогдон суугаа билээ. Тэрбээр 1990 оны ардчилсанхувьсгалын үед "Говь" комбинат дээр МоАХ-ны салбарзөвлөлийг анх байгуулалцаж явсан. Эндээс эрхэт гишүүнийулстөрчийн намтар эхлэлтэй.
Баянзүрх, Налайхчуудын төлөөлөл болон УИХ-д суугаа тэрбээр тойрогтоо хамгийн их анхаар&ч хандуулдаг төрийн түшээ. Тиймдээ ч тойрогтоо хийх гэж буй, хийж болох хөрөнгө оруулалт бүрийн хойноос уйгагүй хөөцөлддөг юм билээ. Тойргийнхоо иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ялангуяа ирээдүй болсон үрсийн мэдлэг боловсрол, оюун ухаанд томоохон хөрөнгө оруулалт хийх талаар тэр хэнээс ч дутахгүй санаачилгатай ажилладаг. Ерөнхий боловсролын сургуулиудыг сургалтын тоног төхөөрөмжүүдээр хангасан, цэргийн албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдсэн, Баянзүрх дүүргийн хүүхэд багачуудад зориулж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүүхдийн тоглоомын мини парк байгуулж өгсөн, гэрэл цахилгаангүй "харанхуй" айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангасан, орон сууцнуудын дээврийг шинэчилж, цахилгаан шатнуудыг солилцсон гэх мэтчилэн нийгэм, иргэд рүүгээ чиглэсэн маш олон ажлыг хийж гүйцэтгэжээ. Ихэнх цагаа албан өрөөндөө өнгөрүүлдэг гишүүн хуулийн төсөл санаачлах, батлах хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих гээд зав чөлөөгөөр тун хомс. 2001 оноос эхлэн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж, улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрбээр парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож ирсэн гишүүдийн нэг. Тухайлбал, 2004-2006 оны хооронд Татварын багц хуулийг шинэчлэх УИХ-ын Ажлын хэсгийн гишүүн, УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, "Хот байгуулалтын тухай хууль", "Барилгын тухай хууль" санаачлахад оролцсон. 2008-2012 оны хооронд Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц жил бүрийн Төсвийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Өрсөлдөөний тухай, Хүний хөгжил сангийн /Баян Монгол корпораци, Эрдэнийн хувь тухай, Улсын Хурлын хуралдааны дэгийн тухай, Жижиг дунд үйлдвэрийн зээлийн батлан даалтын сангийн тухай, Иргэн бүрт газар өмчлүүлэх тухай, Концессын тухай хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 30 орчим хуулийг санаачлан батлуулсан.
Мөн жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухай УИХ-ын тогтоол,Санхүүгийн зохицуулах Хорооны үйл ажиллагаа,санхүүжилт түүний эх үүсвэр,зарцуулалт,үнэт цаас,даатгал,хадгаламж зээлийн хоршоо болон банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөж буй хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж үнэлэлт, дүгнэлт өгөх, энэ салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, Хөгжлийн банкны тухай, ноос.ноолуурын салбарын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Газрын тухай хууль, Төсвийн тухай багц хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай.Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр, Усан хангамж татуургын тухай, Орон сууцны тухай, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын тухай зэрэг 80 гаруй ажлын хэсэг ахалж болон ажлын хэсгийн гишүүнээр ажилласан нь төрийн түшээ хүний ажилдаа мэргэшиж, өргөн цар хүрээтэй хичээнгүй хөдөлмөрлөж буйн гол үзүүлэлт юм. Монгол Улсын Засгийн газарт хандаж Хүнсний аюулгүй байдал болон хүнсний тухай хууль, Тавантолгойн нүүрсний ордыг эдийн' засгийн эргэлтэд оруулах УИХ-ын 39-р тогтоолын зарим заалт, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад мөрдөх УИХ-ын 57-р тогтоол, Замын хөдөлгөөний аюулгүй байдал болон Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зэрэг улс, орны нийгэм, эдийн засагт тулгамдсан нийт 18 асуудлаар асуулга, асуулт тавьсан. Тэрбээр 2008, 2009, 2010, 2011 онуудад УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа хууль, тогтоомжийн талаар илэрхийлсэн байр суурь, асуусан асуулга болон асуулт хэлсэн үгээрээ байнга тэргүүлэх байранд буюу айргийн тавд багтаж иржээ.. 2008-2012 оны хооронд Баянзүрх, Налайх дүүрэгт нийт 180 орчим тэрбум төгрөгийн төсөв бүхий хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил УИХ-аар батлагдаж, ихэнх нь хэрэгжсэн буюу хэрэгжиж байна. Ийнхүү УИХ-ын гишүүний үүргийг нэр төртэй биелүүлэхээс гадна өмнө нь УИХ-ын гишүүнээр ажилласан туршлага дээрээ үндэслээд аймаг, тэр тусмаа нийслэлийн том дүүргүүд дотроос хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн дүүрэг болгосон гэдгийг тойргийнхон нь хэлдэг. УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг дэмждэг гадаад, дотоодын иргэд, байгууллагын тусламж болон хувиасаа тойргийнхоо орлого багатай иргэд,залуучууд, ахмад, эрүүл мэнд,боловсрол зэрэг салбарт энэ 4 жилийн хугацаанд 1.2 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн болон нийгмийн чанартай үйл ажиллагаа явуулжээ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн хийсэн, бүтээсэн ажил их. Амжилтын томъёог "Зорилготой байж, түүнээсээ ард гарах" хэмээн тодорхойлох дуртай эрхэм гишүүн УИХ-ын Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга, дэд дарга, Монгол-Хятад, Монгол-Франц, Монгол-БНАСАУ, Монгол-Канад, Монгол-Европын парламент, Монгол-Германы парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж буй. "Улстөрч гэдэг бол төрийн зардас, түмний үйлчлэгч" хэмээн үздэг тэрбээр 2008 онд Ардчилсан намаас дахин нэр дэвшин ялалт байгуулж, нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн иргэдийг төлөөлөн УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Тэрбээр 2007 онд Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг санаачлан батлуулсан. Энэхүү хуулийн ач холбогдол жижиг дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлого зөвхөн өрх бүрийг ажилтай орлоготой байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чухал төдийгүй баян хоосны ялгааг ихэсгэхгүй байх үүрэгтэйд оршино. Хууль батлагдсаны хойшхи хугацаанд сүүлийн таван жилийн хугацаанд төр засгийн зүгээс 450 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр үндэсний үйлдвэр, ЖДҮ эрхлэгчдээ дэмжих шийдвэрийг гаргаж,60 мянга гаруй ажлын байр бий болжээ. Д.Ганхуяг гишүүн "Иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хууль"-ийг санаачлан 2008 онд батлуулсан. Энэ үеэр энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийлгэсэн тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж иргэн бүрт газар өмчлүүлэх бодлого нь АН-ын олон жилийн хүсэл, мөрөөдлийн нэг байсныг тэмдэглэж байсан билээ.
Иргэн бүр газраа хувьчилж авснаар үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, үл хөдлөх хөрөнгөтэй болж, түүнээ барьцаалж зээл авч орлогоо байнга нэмэгдүүлэх боломж бүрдэж, улмаар хойч үедээ өвлүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Мөн Өрсөлдөөний тухай хууль санаачлан батлуулсан. Шударга өрсөлдөөнөөс хэрэглэгч хождог. Шударга өрсөлдөөн гэдэг нь хувь хүний ч, улсын ч, нийгмийн ч хөгжлийн түлхүүр юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах бүтэц нь улстөрчдөөс хараат бус байх, энэ харилцаанд оролцогчдын хамтын удирдлагын зарчмаар ажиллах 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газраас 5 хүн, МҮХАҮТ, ХЭАХН, МҮЭ-ээс нэг нэг хүн байхаар, зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн тодорхойлолтыг боловсронгуй болгосон. Эдгээр аж ахуйн нэгжүүд бараа, үйлчилгээний үнийг зохиомлоор хөөрөгдөх, эсхүл үгсэн хуйвалдах байдлаар үнэ нэмбэл хуулиар хүлээх хариуцлагыг нэмэгдүүлсэн зэрэг өөрчлөлтийг хийсэн. Шинэ хуулиар гол нэрийн барааны эрэлт нийлүүлэлтийн зохистой байдлыг Засгийн газар холбогдох хувийн хэвшлийн аж ахуйн нэгж(ААН)-ийг дэмжиж, хамтарч ажиллах үүрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл зах зээлийн эдийн засаг нь төрийн зохицуулалттай эдийн засаг бөгөөд мах, шатахуун зэрэг гол нэрийн барааны үнэ өсөхөд ченж эсхүл зах зээл уруу хийчихээд сууж байдаг хариуцлагагүй байдал үгүй болсон гэж үзэж болно. Төрийн байгууллагын зүгээс ААН-д ялгавартай хандсан тохиолдолд холбогдох албан тушаалтантай хариуцлага тооцохоор болсон.
ААН-үүд өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагаахын тулд алдагдалд оруулж болзошгүй худал, зөрүүтэй мэдээлэл цацахыг хориглосон зэрэг олон шинэчлэлүүд орсон. УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн улс орны нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхүйц олон хууль санаачилж, хууль хяналтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон асуулга, асуулт тавьсан байдал зэрэг нь улс орны эдийн засагт чухал хувь нэмэр болсон. Тиймээс ч тэр УИХ-ын гишүүнээр ажиллаж буй 8 жилийн хугацаанд 2 ч удаа УИХ-ын хичээнгүй, тэргүүний түшээгээр шалгарсан байх. Түүнийг МҮХАТ зэрэг ТББ-аас 2011 онд "Сайн засаглалыг хэрэгжүүлэгч" "Оны шилдэг эдийн засагч"-аар онож шалгаруулсан биз ээ. Тэр 2012 оны Төсвийн тухай хуулийн АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч, төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүнээр ажилласан. Хүний хөгжил сангийн /Баян Монгол корпораци, Эрдэнийн хувь\ тухай хуулийг санаачлахад оролцсон тэрээр 2012 оны төсвийн тухай хуультай холбогдсон хэвлэлийн бага хурлын үеэр " Үндсэн хуульд заасан Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна гэсэн үзэл санааг ажил хэрэг болгож .Байгалийн баялгийг хувьцаагаар дамжуулан иргэддээ өмчлөх түүхэн шийдвэрийг баталгаажуулж чадсандаа сэтгэл өөдрөг байна" хэмээн ярьсан юм. Д.Ганхуяг гишүүний ажлын үзүүлэлтэд сонгогчид нь өндөр үнэлгээ өгдөг юм билээ. Бид найзаар минь намайг таньдаг гэж ярьдаг. УИХ-ын ангийнхан ч эрхэм гишүүнийг "таван морины" чадалтай гэж онцолсон удаатай. Өөрөөр хэлбэл ангийнхан түүнийг магтдаг. Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Ж.Батсуурь гишүүн "2012 оны Төсвийн тухай хуулийн төсөл дээр сайн ажилласан манай Д.Ганхуяг гишүүн таван хүний дайтай ажиллалаа" хэмээн сайшааж байсан бол А.Тлейхан гишүүн "Манайхаар бол гурван гишүүнтэй тэнцэхээр ажилласан шүү" хэмээн магтаж байсан юм. УИХ-ын дэд дарга Г.Батхүү ч "Манай Д.Ганхуяг 'ч үнэхээр сайн ажилладаг. Юун гурав таван хүний дайтай ажилладаг юм шүү" хэмээн эрхэмсэг өгүүлж байсан удаатай. Хүний өөрийн намынхан нийлэн эрхэм түшээг магтах болсон нь цаанаа л учиртай. УИХ-ын нөлөө бүхий гишүүн Н.Батбаяр "Өө цаадах чинь " бодлогын өрөгч", З.Энхболд "Тэр бодлого боловсруулж зарим нь ярьдаг" гэж хэлж байсан ч удаа бий.
Алдаа
Хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүд амьдарч байсан найман байрыг Монголын талд шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх гэж, сонгогчдынхоо эрх ашгиин төлөө гурвантаа муйхарлан зүтгэсэн нь түүний "алдаа" байв. Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөв, тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах таван орон сууц, Баянгол дүүрэгт орших нэг орон сууц, Дархан-Уул аймагт байрлах хоёр байрыг Монголын талд шилжүүлэх асуудлыг 2008 онд Ерөнхий сайд С.Баяр, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн ВАЗубковтой хэлэлцээ хийж, шийдвэрлэхээр болсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын ерөнхийлөгч ДАМедведевтэй 2009 онд энэ асуудлыг хөндөж, баталгаажуулж байсан. Гэвч өнөө хэр нь дээрх найман байр Монголын эзэмшилд ирээгүй, тэнд амьдарч байгаа иргэд түрээсийн мөнгө төлсөөр буй юм. Асуудал шийдвэрлэгдэхгүй сунжирсаар байгаад Монгол Улсын шүүхээс гаргасан шийдвэр тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. ОХУ-ын холбогдох албан тушаалтнуудтай дээрх найман байрыг шилжүүлэх асуудлыг тавихаар "Манай мэдэлд байсан байрны өмчлөлийг танай шүүхээс хүчингүй болгочихсон байхад бид юугаа шилжүүлэх юм" гэсэн хариу барьдаг байна. Нэг үгээр хэлбэл, энэ асуудал шүүхээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор үндсэндээ мухардалд оржээ. Тиймээс дахин улс төрийн дээд төвшинд асуудлыг татаж авчран хэлэлцээр хийхээс өөр аргагүй юм билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "Шинэ зуунд хөрш хоёр орны харилцаа олон улсын эрх зүйн хэм хэмжээнд амжилттай үргэлжилж, өөр өөрийн орны нутаг дэвсгэрт олон улсын гэрээ хэлэлцээрт нийцсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдэлж харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн харилцаагаа стратегийн түншлэлийн шинэ шатанд гаргаж байгаа. Тийм учраас хуучин тогтолцооны үеийн эдгээр найман байрыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. Миний бие УИХ-д гурав дахь удаагаа энэ асуудлыг тавилаа. Асуудлыг хэн ч хариуцахгүй орхичихдог. Энэ бол Д.Ганхуягийн тойргийн асуудал биш, 3000 гаруй иргэн хэзээ байрнаасаа хөөгдөх бол гэсэн айдастай амьдарч байна. Гадаад харилцааны яамны зүгээс асуудлыг шийдвэрлэх хүрээнд олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцүүлэх ажлыг хийгээч ээ гэж хүсэх байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хуулийг харвал газаргүй объект үнэ цэнэгүй байдаг. Тиймээс энэ хэдэн орон сууцыг 3000 иргэнийхээ өмчлөлд шилжүүлэхийн тулд тусгайлан хүн томилж ажиллуулах шаардлагатай байна" хэмээн хэлж байлаа.
Тэнэглэл
Түүнд ард түмний эрх ашгийн төлөө төр засгийн удирдлагатай ам мурийх зүйл бишгүй тохиолддог.
Оюутолгойн гэрээг өөрчилж, засаж залруулахын төлөө хамгийн их тэмцсэн гишүүдийн нэг бол яах
аргагүй Д.Ганхуяг гишүүн. Үүний үр дүнд тодорхой өөрчлөлтүүд ч орж байсан билээ. Ганц Оюутолгой ч гэлтгүй Монголын ард түмний язгуур эрх ашиг, ирээдүйтэй холбоотой асуудлаар эрхэм гишүүн үргэлж үгээ хэлдэг. Үүнээсээ болж хүний өөрийн намын нөхөд, цаашилбал Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудтай "муудалцсан" удаа олон. Хэдийгээр улс орныхоо язгуур эрх ашиг, ард түмнийхээ төлөө дуугарах нь зөв ч зарим талаараа ангийн нөхөддөө, эсвэл эрх баригчдад "тэнэг" мэт харагддаг байж болох юм. Харин эрхэм гишүүн өөрөө "Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэгчлэн энэ засаг юу ч гэж хэлээд нэмэргүй юм" хэмээн бухимддаг гэсэн. Тэглээ гээд эрхэм гишүүн шантарсангүй. Оюутолгойгоос гадна Тавантолгой, саяхнаас бий болсон нефть бүтээгдэхүүний асуудлаар шийдвэртэй алхам хийж, алдаа дутагдлуудыг залруулахыг эрх баригчдаас шаардаж байгаа гэнэ. Эрхэм гишүүний хэлсэнчлэн аливаа ажлыг зөв эхэлбэл гольдрил нь зөв байдаг. Үүнтэй адил том төслийг зөв эхэлбэл Монгол Улс хөгжих нь дамжиггүй.
Ирээдүй
Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Монгол эх орныхоо ирээдүйг илүү гэрэл гэгээтэйгээр хардаг юм билээ. Тэрээр өнгөрсөн 7 хоногт л гэхэд зарим гишүүдийн хамт Ашигт малтмалын тухай хууль батлагдах хүртэл ашигт малтмалыг салбарт дотоод гадаадын ямар нэг аж, ахуйн нэгжтэй тогтвортой байдлын гэрээ байгуулахгүй байх, Оюутолгойн ашигт малтмалын нөөц их хэмжээгээр нэмэгдсэнтэй холбогдуулж нэмэгдсэн нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулах, түүнчлэн энэ гэрээтэй холбогдуулж зарим оронтой байгуулсан давхар татвараас чөлөөлөх гэрээ хэлэлцээрийг өөрчлөх эсэх, УИХ-ын 57 дугаар тогтоол, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2011 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 01, 02 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчид хэлэлцээр хийх зэрэг саналыг гаргаж УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар дамжуулж чаджээ. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын оюуны хөрөнгө оруулалт болгож Налайх, Баянзүрх дүүргийн сургуулиудыг цахим сургууль болгох, хот тохижилт, дэд бүтэц, нийгмийн салбарын гээд олон олон хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ. Д.Ганхуяг гишүүн Монгол түмнийхээ эрх ашгийг ямагт дээдэлж, Монголш» ,улс -төрд, ялангуяа шийдвэрлэх хууль тогтоомжуудад хамгийн чухал шийдлүүдийг оруулж чаддаг нэгэн. Энэ утгаар нь БЗД,НД-ийн зарим сонгогчид Д.Ганхуяг гишүүнээрээ бахархдаг юм билээ. Хэлснээ амьдралд бодитоор хэрэгжүүлж, ажлаа хийсэн шиг хийж чадаж буй эрхэм гишүүнээ сонгогчид нь дараагийн УИХ-д хаалтгүйгээр гаргаж, төрд төлөөлүүлэн суулгах сонголт нь ч мэргэн байна гэдэгт найдаж байна.