С.Баярцогт:Дэд сайдуудыг цомхотгосоноор маш бага хөрөнгө хэмнэнэ
2012.01.17

С.Баярцогт:Дэд сайдуудыг цомхотгосоноор маш бага хөрөнгө хэмнэнэ

УИХ-ын гишүүн С.Баярцогттой ярилцлаа.

Засгийн газрынзургаан сайд танхимаасгарч байгаа. Тиймээсорны сайд нарыг томилохасуудал парламентааряригдах болов, МөнТэргүүн шадар сайд, дэдсайдын орон тоошаардлагагүй гэсэн яриа ч гарч буй. Хамтарсанзасаг байгуулах үедхяналт тавих зорилгоорбий болгосон албантушаал учраас тэр. Энэасуудлыг анхаарч үзэхталаар Ерөнхийлөгчөнгөрсөн баасангаригтгүйцэтгэх засаглалынтэргүүнтэй уулзах үедээхэлж, төсөв хөрөнгөхэмнэх нь чухал гэдгийгсануулсан. Гэвч МАН-ынхан хүлээн авах эсэхнь тодорхойгүй байна.Ийм боломж бүрдэх, илүүорон тоог хадгалан,төсөв хөрөнгөзарлагадахгүй байх ньоновчтой эсэхийг нэгэнцагт Сангийн сайдааражиллаж байсанС.Баярцогт гишүүнтэйярилцлаа.

-Танхимын одоогийнбүтэц хөрөнгө, мөнгөүрсэн оновчгүй гэсэншүүмжлэл дагуулахболлоо. Үүнд ямар бодолтой байгаа вэ?

-Парламентын сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдаж, бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилдөг. Ээлжлэн солигдох бүрт л бүтэц өөрчлөгдөн томорсоор ирсэн. Энэ асуудал өөрөө бие даасан Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тогтоолоор шийдэгддэг учир  байнга өөрчлөгдсөөр байгаа хэрэг. Миний хувьд үүнийг шийдэх ёстой гэж санал гарган, эртнээс хэлж, танилцуулж байсан.

Тодруулбал, гүйцэтгэх засаглалын бүтэц бүрэлдэхүүн тогтвортой байх ёстой гэж.

Хэрэв шууд шийдэж болохгүй байгаа бол Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар заах хэрэгтэй. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой яам, агентлаг шинээр байгуулах шаардлага гардаг. Тэр нь, байнгын бүтэц биш тухайн дөрвөн жилийн хугацаанд ажилладаг. Жишээлбэл, Англид олимп болох үед энэ асуудлыг хариуцсан тусгай сайд бий болгодог. Олимп дуусахаар орон тоог нь байхгүй болгочихно. Иймэрхүү маягаар зарим зүйлээ шийдээд тогтвортой бүтцээр ажиллах боломжтой.

-Тэгэхээр ямар бүтцээр ажиллавал илүүоновчтой гэж үзэжбайна?

-Хүн болгон л янз бүрийн бодолтой яваа байх. Миний бодлоор 1996 онд хэрэглэж байсан 10 сайдтай бүтэц хамгийн тохиромжтой хувилбар.

-АН, МАН хамтран засаг бүрдүүлэх үедТэргүүн шадар сайд,дэд сайд гэсэн албантушаалыг бий болгосон. Өнөөдөр дээрхорон тоог цөөлснөөрчамгүйтөсөвхэмнэнэ гэх юм?

-Үгүй. Цомхотгол явуулснаар маш их хөрөнгө хэмнэх юм шиг л яриад байгаа. Үнэндээ тийм их хэмжээний хөрөнгө хэмнэнэ гэж байхгүй. Ер нь, төрийн албан тушаалтны орон тоо их байгаа учир зардал хөрөнгөө хэмнэж үгүй болгох ёстой л гэдэг.  Яахав цөөлж, цомхотгоод байж болно л доо. Гэвч хэмнэлт нь маш бага шүү дээ. Ийм зүйл ярихын оронд төрийн албан тушаалтнуудаа зөв байршуулж, ажил үүргийг нь цэгцлэн, төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэхдээ ямар бүтэцтэйгээр ажиллавал оновчтой вэ гэдэг асуудал л чухал байна. Тэгэхээр өнөөдөр яамдын тоог цөөллөө гэхэд агентлаг нь өсөж байдаг. Ингэвэл дүндээ дүн шүү дээ. Иймд тогтвортой бүтэцтэй ажиллаж байх нь чухал юм. Ерөнхийдөө Засгийн газар байгуулагдах болгондоо шинэ бүтэц байгуулаад байвал агентлагуудын орон тоо ч хөдөлнө. Төрийн бүтэц байнга хөдлөөд байх нь зохимжтой зүйл биш.

-Энэ асуудлыг шийдэх гарц нь хууль эрх  зүйн орчинд алга?

-Тийм. Үүнийг шийдэх гаргалгааг түрүүн хэлсэн. Хөдөлгөөнгүй байнга байх ёстой арван яамыг өөрчлөх асуудлыг шийдэхдээ Үндсэн хууль юм уу, органик хуульдаа суулгачихаад, яам нэмэх шаардлага гарвал маш өндөр хувиар өөрчлөлт оруулахаар суулгаж өгөх шаардлагатай л байна. Ийм алхам хийвэл илүү үр дүнтэй болох талтай. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрчлөх ёстой гээд заачихсан. Яг үүнтэй адил заачихвал бүтэц тогтвортой байх юм.

-Ер нь, цомхотголявуулж,хэмнэлт гаргахаар шийдвэл хэчнээн төгрөг төсөвтэргэн орж ирэх бол?

-Бага хэмжээний хэмнэлт л гарна. Яг одоо цээжээр хэлж мэдэхгүй байна. Харж байж хэлэх нь зүйтэй байх. Энэ бол арван хоёр хүний л асуудал шүү дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.