Монголын тусгаар тогтнолын үйл явдлын товчоон” номын нээлт боллоо
2016.02.03

Монголын тусгаар тогтнолын үйл явдлын товчоон” номын нээлт боллоо

УИХ-ын гишүүн, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаярын “Монголын тусгаар тогтнолын үйл явдлын товчоон” номын нээлт Тусгаар тогтнолын ордонд болж өнгөрлөө. Тус номын нээлтэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, академич Ж.Бодбаатар болон тус номоор 40 ангит баримтат киног туурвих студийн уран бүтээлчид оролцсон юм. 

Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, өвөг дээдэс маань тусгаар тогтнолоо ямар хүнд хэцүү байдалд хамгаалсан юм бэ, амар хялбар аргаар тусгаар тогтнол олдоогүй юм шүү гэдгийг өнөөгийн залуустаа ойлгуулахын тулд энэхүү номыг бичсэн байна.

“Монголын тусгаар тогтнолын үйл явдлын товчоон” ном нь “Талд ассан түймэр”, “Ээдрээт цагийн товчоон”, “Дэлхийн их хувьсгалын сүүдэрт”, “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” гэсэн дөрвөн номыг багтаасан аж. Энэхүү номыг өмнө нь цомог хэлбэрээр гаргаж байсан бол өнөөдөр MP3 хэлбэрээр уншигчдад хүргэж байгаа аж. 

УИХ-ын гишүүн, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяр ““Монголын тусгаар тогтнолын үйл явдлын товчоон”  номоороо 40 ангит баримтат уран сайхны кино хийхээр болсон. Мөн номоо цомог хэлбэрээр гаргаж байсан бол энэ удаа MP3 хэлбэрээр гаргалаа. Иргэд хөдөө явж байхдаа, хотын их түгжрэл дунд явж байхдаа сонсч болох давуу талтай гэж бодож ийм хэлбэрээр гаргасан” гэсэн юм. Дашрамд сонирхуулахад, номын нээлтэд ирсэн зочдод тэрбээр киноныхоо трейллерийг үзүүлсэн юм.