Хэр хариуцлагатай эвсэл байсныг бид харах ёстой, ард түмэн харах ёстой
Ээлжит бус чуулган ирц хүрээгүйн улмаас хуралдах боломжгүй байна. Ээлжит бус чуулганыг нээхэд 76 гишүүнээс 39 нь оролцож байж ирц бүрдэнэ. Гэтэл энэ удаа парламентад хамгийн олон суудалтай ардчилсан намын 35 гишүүнээс нэг гишүүн гадаадад томилолттой байлаа. Харин Шударга ёс эвсэлээс хоёр гишүүн нь ирсэн. МАХН-ын гишүүд нь намын дарга Н.Энхбаярыг шадар сайд болгохгүй бол чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн шантаажилж чуулганы хуралдаанд суусагүй. Ардчилсан намын хамгийн ойрын түнш Иргэний зориг ногоон намын хоёр гишүүнээс нэг нь гадаадад байгаа учраас ирсэнгүй. Ингээд 37 гишүүний ирц бүрдэж хоёр гишүүн дутсанаас чуулган хуралдсангүй.
Харин бие даагч гишүүдийн хоёр нь хуралдаан орж ирсэн бол ирц бүрдэхээр байлаа. Гэвч бие даагчид ээлжит бус чуулганд оролцсонгүй.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ардчилсан нам олон суудалтай нам. Тэрийг бүрдүүлэх шаардлага МАН, Шударга ёс эвсэл тавьсан. Тэд хамтран шийдлийн засгийн газрыг байгуулаад олонхийг ирцийг бүрдүүлэн шийдвэрээ гаргана гэсэн эвсэл гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Тэрийг л хараад байна. Хэр хариуцлагатай эвсэл байсныг бид харах ёстой, ард түмэн харах ёстой. Ийм хариуцлагагүй байвал олонхи болсны хэрэг алга.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...