Сайд З.Баянсэлэнгэ үйлчилгээний төвтэй  танилцлаа
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2016.02.17

Сайд З.Баянсэлэнгэ үйлчилгээний төвтэй танилцлаа

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ болон тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Болортуяа, газрын дарга Л.Чинзориг, Б.Ууганбаяр, хэлтсийн дарга Т.Наран-Эрдэнэ нар өчигдөр “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төрийн бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, иргэдэд учирч байгаа хүндрэл чирэгдлийг багасгах зорилгоор байгуулагдсан тус төв иргэдэд 204 төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа ажээ. Сайд З.Баянсэлэнгэ төрийн үйлчилгээнд цоо шинэ дэвшлийг нэвтрүүлсэн тус төвийн хамт олонд нийт иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлээд цаашид иргэддээ тэгш, шуурхай үйлчлэх сэтгэл, урам  зоригоо гээлгүй сайн ажиллахыг захиж амжилт хүслээ.

Энэ үеэр НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун зочидтой онлайнаар холбогдож ярилцсан бөгөөд “Барилгын яамныхан тус төвийн үйл ажиллагаатай хамгийн түрүүнд ирж танилцаж байна” хэмээн онцолж талархал илэрхийлээд цаашдаа яам агентлагийн үйлчилгээтэй цахим хэлбэрээр нэгдэх харилцах төлөвлөгөөтэй байгааг танилцуулсан юм.