Арт түмний язгаар эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэхийг уриаллаа
2016.02.16

Ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэхийг уриаллаа

Монголын анхны Үндсэн хууль батлагдсан өдөр буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр "Жудагт Монгол" хөдөлгөөн байгуулагджээ. Ардын их хурлын депутатуудын үүсгэн байгуулсан тус хөдөлгөөн "Ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдэл" чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Хуульд буй шалгуур бага, дутмаг учир сонгуулийг зөв, шударга явуулж байж төр барих хүмүүсээ сонгодог байхыг чуулганаараа хөндөж тавилаа.

Мөн ард түмнээс сонгогдсон мөртлөө эргээд олон нийтийнхээ эсрэг үйлдэл хийдэг эрх мэдэлтнүүдийг дахин сонгохгүй байхыг уриаллаа. Байгалийн баялгийг цөлмөөд, ард түмнийхээ ахуй амьдралыг доройтуулж байгааг ярих цаг нь болсон хэмээн "Жудагт Монгол" хөдөлгөөнийхөн уг чуулганыг зохион байгуулж байгаа гэсэн юм. "Үндэсний эрх ашгаа хамгаалъя, Үйлс бүтээлээрээ харуулъя!" уриатай чуулганд "Жудагт Монгол" хөдөлгөөний АИХ-ын дарга асан Ж.Гомбожав, хуульч, академич С.Нарангэрэл, Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун, доктор Л.Дашням, Ардчилсан хувьсгалын анхдагч Дарь. Сүхбаатар нар оролцлоо. Мөн УИХ-ын гишүүн Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар хүрэлцэн ирсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Эрх мэдэлд байгаа хүмүүсийн гаргаж байгаа шийдвэр, бодлого улс орныг доройтуулж, өр зээлэнд унагаж, ард түмний мэдэлд байх ёстой баялгийг үгүй хийж байна. Монголчууд үеийн үед жудаг чанар гэдгтээ тулгуурлаж улс орон, өрх гэрээ авч явах ёстой. Энэ чанараа үр хойчдоо үлдээх ёстой. Тиймээс тал бүрээс нь ярьж, шүүх цаг болсон" гэлээ.

Харин аюулгүй байдлын судлаач Б.Чулуунбатын илтгэлд үндэсний аюулгүй байдпыг хамгаалахын тулд геополитикийн асуудлыг ярих ёстойг онцоллоо. Байгалийн асар их баялагтай, стратегийн газар зүйн байршилтай манай улсыг дахин хуваарилалтын тэмцлийн объект болоод байгаа. Үүнд ОХУ, БНХАУ, АНУ-ын тэмцэл илүүтэй байгааг дурдаад Асгат, Мардай, Оюутолгой, Тавантолгой, Тамсагийн сав газар байгалын баялаг гадаадыхны анхаарлийн төвд байгаа. Азй, Европыг холбосон эдийн засгийн гүүр болгох Шинэ торгон зам, Их торгон зам төслүүд чухал ач холбогдолтой учир Монголын төмөр замыг мэдэлдээ авч улмаар эдгээр баялагт хүрэхийн тулд олон улс орон улайран далдуур тэмцэж байна гэлээ.

Монголыг өөрийнхөө мэдэлд байлгах гэсэн улс орнуудын далд тэмцэл их байгаа учир алгуур алсаас хөдөлж эхэлсэн хэмээгээд "Эх орны хишиг" 1.5 сая төгрөг олгох гэж Хятадаас 350 сая төрөг зээлж, Тавантолгойн ордод нөлөөллөө тогтоох боломж олгосон. Одоо гэтэл Тавантолгойн ордыг Хятадын төрийн өмчийн компани "Шенхуа", ММС компанийн консорциумд өгөх гэж улайрсан нь үүнийг дараагийн шат дамжлага зэрэг олон баримтыг дэлгэж тавилаа.

Ямар нэг нам, улс төрийн хүчин хамаарахгүй улс орны эрх ашиг, аюулгүй байдлын төлөө нэгдэх хэрэгтэйг энэхүү чуулганд оролцсон хүмүүс илэрхийлж, дэмжиж байсан юм.