Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер
2016.01.28

Улс төрийн тогтвортой байдлыг хүсч байна

Улс төрийн тогтвортой бйдал ба бизнесийн орчин сэдвээр Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайерын байр суурийг сонсохоор уриад байна.

Монголын бизнесийн зөвлөл нэгдэж Ерөнхий сайдыг огцруулах шийдвэрийг эсэргүүцсэн шийдвэр гаргалаа. Хэрвээ Ерөнхий сайдыг огцруулбал эдийн засагт ямар хор нөлөө учруулах вэ?

-Мэдээж засгийн газрын санхүүжилтийн өртөг нэмэгдэнэ, зээлийн хүү нэмэгдэнэ, ипотекийн зээлд сөрөгөөр нөлөөлнө. Ман дэлхийн хөрөнгө оруулагчид Монголоос хөндийрнө. Бизнесийн зөвлөлийн нэрийн өмнөөс Монголын засгийн газраас санхүүгийн дэмжлэг хүсээгүй хамгийн гол нь тогтвортой байдлыг хүсч байна. Бизнесийн үйл ажиллагаа урьдчилан таах боломжтой үргэлжлэх ёстой гэж үзэж байгаа.

Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсантай холбогдуулж байгааг та хэрхэн харж байна вэ?

-Энэ бол үнэхээр харамсалтай үзэгдэл. Бид энэ гэрээг байгуулахын тулд 10 жил төлөвлөсөн. Ахиад 5-7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж  Оюутолгойн далд уурхайг дараагийн үе шатанд гаргах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад маш их ажлын байр бий болох боломжтой. Гэтэл улс төрийн шалтгаанаар энэ асуудалд хандсан нь харамсалтай байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....