Би хувьдаа Засаг огцруулахыг дэмжихгүй
2016.01.26Дугаар : 38195
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
- Би хувьдаа Засаг огцруулахыг дэмжихгүй.Нэгдүгээрт, үндэслэлийг нь ойлгоогүй. Хоёрдугаарт, өнөөдөр Монголын эдийн засаг 2.9 хувьтай буурчихсан, хүний амьдрал тааруу ийм байхад, мөн хэдхэн сарын дараа болох сонгуулиа хүлээлгүй Засгийн газрыг тогтворгүй болгох нь иргэдэд ч, хөрөнгө оруулагчдад ч таалагдахгүй.
Ингэснээр цаг хугацаа давчуу байхад УИХ дээр яригдаж байгаа хууль тогтоолуудыг гацаанд оруулна. Зөөлнөөр хэлэхэд би гайхаж байна. Улс төрчид цаг үеэ мэдэрдэг, мэдрэмжтэй байх ёстой. Нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэхийг би дэмжиж байгаа. Улаанбаатар хотод хүн амын 49 хувь суурьшиж байгаадаа бус Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн амьдралын ихэнх хувь нь өрнөж байна. Ийм учраас нийслэлд төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэхэд буруудахгүй.
Ерөнхий сайдыг огцруулах хэд хэдэн үндэслэл байна
2016.01.26Дугаар : 38196
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
- Ерөнхий сайдыг огцруулах хэд хэдэн үндэслэл байгаа. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал өргөн барих үед гаднаас 850 сая ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байсныг нь мэдсэн. Өмнөх өр зээлээ юунд яаж зарцуулах, хэрхэн төлөхөө шийдэж чадаагүй байж дахин өр тавихаар ярьж байгаа нь хариуцлагагүй асуудал.
Улс орноо өрийн ангалд живүүлсэн. Монгол Улсын иргэн бүр 14 сая төгрөгийн өртэй, аж ахуйн нэгж, байгууллага бүхэн өртэй болсон. Байдал ийм байхад дахин өр тавих гэж байгаа нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд эрсдэл учруулж болзошгүй. Ерөнхий сайд ард түмнийг хуурсан. Ерөнхий сайд нэг ч төгрөгийн татвар нэмэхгүй гэж амласан хэрнээ татвар нэмж, ард иргэдийнхээ халаас руу гар дүрсэн.
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛООГҮЙ
144хүн дэмжив
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛСОН
54хүн дэмжив