УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2016.01.27

Засаг тогтвортой байж чадна

"Ардын эрх" сонин, "Eagle news" телевиз, "Үндэстний тойм" сэтгүүл, "Eagle.mn" сайт хамтран "Хонь жилийн таамаг-2016"-г зарлаж байна. Монголын медиа корпорацаас зохиож буй энэ таамагт нэгдэхийн тулд твиттерийн "#таамаг2016" хаштагаар оролцож болно. Манай энэ удаагийн тааварт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг оролцлоо. Тэрээр хоёрдугаар сарын 1-ний байдлаар бараа, бүтээгдэхүүний үнэд ямар өөрчлөлт гарах вэ, засаг тогтвортой ажиллах уу зэрэг асуултад таамаг дэвшүүлсэн юм.  

-2016 оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар “Хүчит шонхор” зах дээр нэг кг, үхрийн цул махны үнэд ямар өөрчлөлт гарах вэ?

-Хөдөөнөөс 5000 төгрөгөөр авсан. Цагаан сарын үеэр үнэ нэмэгдэж байх шиг байна. Хамгийн сүүлд 6500 төгрөгөөр авсан. Энэ хавьцаа барих байх. 

-Ам.долларын ханш өсөх үү, буурах уу?

-2008-2010-ын хооронд байх болно

-Орон сууцны үнэд ямар өөрчлөлт гарах вэ?

-Байрны үнийг метр кв-аар хэлэхэд хэцүү учир нь тансаг зэрэглэлийн байр гурав, дөрвөн сая төгрөг байдаг. Хөдөө орон нутагт нэг сая хоёр зуун мянган төгрөг байгаа. Ипотекийн зээлийн хүү буурч байгаатай холбоотой ялгүй нэмэгдэж 1 сая 250 мянга байгаа байр нэг сая 300-400 хүрэх байх. Харин тансаг зэрэглэлийн байранд савалгаа байхгүй байх. 

/2-р хэсэг/

-Засгийн газар тогтвортой байх болов уу?

- Засаг тогтвортой байж чадна. Хэдийгээр засгийг огцруулахаар бичиг өргөн барьсан ч олонхоороо засгаа авч гарна гэдэг дээр гишүүд нэг байр суурьтай байгаа.

-Цагаан сарын барилдаанд хэн түрүүлэх вэ?

- Ц.Содномдорж түрүүлнэ.