Содон хүн
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.01.22

Содон хүн

ДБЭТ-т энэ сарын 17-18-нд ХҮН-ын ээлжит бус их хурал болж, ирэх сонгуульд хэрхэн оролцох болон намын дүрмийн асуудлыг хэлэлдэв. Энэ үеэр намын дарга С.Боргил өөрийн хүсэлтээр ажлаа өгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар халааг нь авсан. Тэрбээр уг намд элссэний дараахан удахгүй намын дарга болно гэсэн яриа гарсан нь ийнхүү баталгаажлаа.

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын гишүүд, дэмжигчдийн зүгээс намын шинэ дарга С.Ганбаатарыг ирэх сонгуулийн битүү мориор нэрлэв. Хариуд нь С.Ганбаатар гишүүн “Хоёр том “морины” шатахуун дууссан. Тиймээс битүү морь түрүүлэх нь тодорхой” хэмээн егөөдөв.

Тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ энэ үеэр албан ёсоор мэдэгдсэн юм.

Улс төрийн отгон хүчин ХҮН жил хүрэхгүй хугацаанд 21 аймаг, есөн дүүрэгт намын салбар хороодоо байгуулж, салбар салбарын нөлөө бүхий эрхмүүдээр эгнээгээ тэлээд байгаа юм.