УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Өмнөговь аймгийг зорилоо
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2016.01.25

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Өмнөговь аймгийг зорилоо

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Өмнөговь аймгийг зорьжээ. Тэрбээр Тост, Тосон бумбын нуруунд очиж нөхцөл байдалтай танилцан, нутгийн удирдлага болон иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсох юм байна. 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл нарын гишүүд Тост, Тосон бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг санаачилсан. Тэд тогтоолын төсөлдөө санал авахаар өнгөрсөн пүрэв гаригт Засгийн газарт хүргүүлсэн юм.