Нийслэлийн сургуулиудын амралтыг сунгалаа
2016.01.22
Нийслэлийн сургуулиудын амралтыг сунгалаа
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж Нийслэлийн ЕБС-уудын бага ангийн сурагчдын амралтыг сунгалаа.
Бага ангийн хичээл хоёрдугаар сарын 2-нд эхэлнэ гэж БСШУЯ-наас мэдээллээ. Ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах тухай Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн.
Үүний дагуу Ерөнхий боловсролын 1-5 ангийн сурагчдын амралтыг дахин 5 хоног сунгаж, хоёрдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах хүсэлтийг БСШУЯаманд хүргүүлсэн учир дээрх шийдвэрийг гаргажээ.