Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо
Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо
2016.01.07

Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо

Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг цагаан сар, мал төллөх үетэй уялдуулж хуваарилах малчин ардын хүсэлтийн дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр 2015 оны нэгдүгээр сарын 5-нд А/02 тоот тушаал гаргажээ.

Ингэснээр хичээлийн жилийн хоёрдугаар улиралд аймаг, сум, тосгон багийн сургуулийн бага ангийн сурагчид 1-р сарын 19-өөс 2-р сарын 08 хүртэл гурван долоо хоног амарна. Дунд ангийн сурагчид 1-р сарын 12-осс 1-р сарын 25 хүртэл хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид 1-р сарын 12-оос 1-р сарын 18 хүртэл нэг долоо хоног амрахаар болжээ. 

Харин гуравдугаар улирал буюу мал төллөх үеэр бага ангийн сурагчид 3-р сарын 29-өөс 4-р сарын 18 хүртэл гурван долоо хоног, дунд, ахлах ангийн сурагчид 3-р сарын 15-аас 3-р сарын 28 хүртэл хоёр долоо хоног амрах байдлаар амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хуучин хуваарийн дагуу амрах юм байна.