Гарам дээр морио сольдоггүй
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга
2016.01.21

Гарам дээр морио сольдоггүй

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 46 дугаар хуралдаан боллоо.

Төрийн ордны Их танхимд эхлэх тус хуралдаанд одоогоор 40 гаруй гишүүн хүрэлцэн ирсэн байгаа юм. АН-ын дарга З.Энхболд  танхимд гишүүдээ хүлээж суугаад сая түр гадагшаа гарсан байна. Хуралдаанаар хэлэлцэх чухал асуудал нь Засгийн газрын тухай байж мэдэх аж.

Энэ талаар хуралд оролцохоор ирсэн АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгаас тодруулахад “Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Сонгууль ойртож байна, гарам дээр морио сольдоггүй. Ардчилсан нам Засгийн эрхийг барьсан энэ хугацаанд нийслэлд төдийгүй орон нутагт олон ажил өрнөлөө. Цаашдаа ч ажил үргэлжлэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Бидэнд олдсон мэдээллээр энэ удаагийн хурлаар Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн тоог нэмэгдүүлэх аж. Одоогоо тус хороо 228 гишүүнтэй. Мөн өнгөрсөн жил Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг сонгох сонгуулийг зохион байгуулсан. Тиймээс энэ удаад олонхийн санал авсан гишүүдээ батламжлах аж.