С.Ганбаатар Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдэв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.01.19

С.Ганбаатар Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН (Хөдөлмөрийн ундэсний нам)-ын ээлжит бус их хурлаас намын даргаар сонгогдлоо. Түүнийг их хуралд оролцсон гишүүдийн 98 хувь нь дэмжсэн байна.

С.Ганбаатар намын дарга болоод “ЗА” хэмээх нэртэй андгай өргөсөн юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшинэ гэдгээ тэрбээр мэдэгдэв. Харин тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд сонгогджээ.

Тус намын Их хуралд 21 аймаг, есөн дүүргийн намын анхан шатны байгууллагын дарга, тэргүүлэгч, гишүүд зэрэг нийт 340 төлөөлөгч оролцож байгааг эх сурвалж мэдээлсэн юм.