УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.01.18

Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн шантааж хийх үү

Улсын хурлын чуулганы хуралдаан хэлэлцэх ёстой хуулиудаа хэлэлцэж амжихгүй дараа доллоо хоног руу шилжүүлж байна. Хэдийгээр ардчилсан нам болон бие даагчдын зөвлөл улс төрийн намын тухай хуулийг дэмжинэ гэж илэрхийлсэн ч МАН тус хуулийг дэмжихгүй гэж байна.

Учир нь улс төрийн намын  тухай хуулийг парламентад суудалтай бусад нам эвсэлтэй зөвшилцөж байж асуудлыг чуулганаар хэлэлцэх ёстой гэж харж байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Улстөрийн намуудын асуудлыг сонгуулийн ерөнхий хороо шийдэхээр болж байгаа. Сонгуулийн ерөнхий хороонд улстөрийн намуудын харьяаллаар томилогдож байгаа. Тэгэхээр эрх барьж байгаа хүчний зүгээс сонгуулийн ерөнхий хороонд өөрийн хүнээ тавиад бусад улс төрийн хүчнүүдийг хавчих, гуйвуулах, шахалт дарамт үзүүлэх боломж энэ хуулиар бий болох гээд байна. Намуудын өмч хөрөнгөтэй холбоотой, санхүүжилттэй холбоотой асуудлыг нилээн өргөн тавьж байгаа. Энэ асуудлыг ярьж шийдэх ёстой. Улс төрийн намын тухай хууль бол цаашлаад төрөө байгуулж байгаа хууль.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...