УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.01.18

Хүнээ дээдлэх гэдэг нь Хөдөлмөрийн үндэсний намын гол санаа

Монгол хүн, Монголын баялаг сэдвийн дор УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

Хүний тухай яриагаар ярилцлагаа эхлье?

-Хөдөлмөрийн үндэсний нам бусад намаас ялгаатай нь хүн хөгжил гэдэг судалгаа, бодлого, эрдэмтдийн хүрээлэнтэй ажилладаг. Манай хүрээлэнгийхэн боловсруулсны үндсэн дээр  Монголын төрийн бодлого бол Монгол хүнээ дээдлэх, хүнээ тойрч зангидий гэсэн саналтай байгаа.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Хятадын түүхий эдийн бааз байхын төлөө, тэр түүхий эдийг хангахын төлөө, эсвэл хэдэн улс төрд ойрхон байгаа гэр бүлүүдийг баяжуулахын төлөө ч юм уу өөр зорилгоор явж ирсэн. Гэтэл хүнээ дээдлэх, хөгжүүлх, орлоготой, ажлын байртай болгох, эрүүл мэндийн анхаарах чиглэл хэрэгтэй байна.

Одоо мөнгөтэй бол эмчлүүл үгүй бол бурханы орон луу яв гэдэг зүйл үүсчихсэн. Энэ нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын буруу биш. Энэ салбарын хөрөнгө оруулалтыг жилээс жилд бууруулж байгаа. Одоо бол эмийн салбарын 70 хувь байхгүй байгаа. Хүнээ хаясан байгаа. Хүнээ дээдлэх гэдэг нь Хөдөлмөрийн үндэсний намын гол санаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...