Мөнгө хэвлэх үзэгдлээр ипотекийг санхүүжүүлэх юм бол эдийн засагт томоохон хүндрэл үүснэ
Монгол улсын эдийн засгийн асуудлаар ярилцаж байна. Эдийн засагч Н.Дашдавааг урьж ярилцлаа.
Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг тав болгох асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. Ер нь таван хувь болгосноор эдийн засагт ямар эрсдэл бий болгох уу?
-УИХ-ын дарга болон Монголбанкны ерөнхийлөгч ипотекийн зээлийн хүүг таван хувь болгож байгаа нөхцөлийг тайлбарлахдаа инфляциар тайлбарласан. Одоо 2.9 хувьтай байгаа учраас таван хувь болгох санал гаргасан. Тэгэхээр энд эдийн засгийн даац байгаа гэж тайлбарласан. Тэгэхээр инфляци гэж юу юм гэдгийг тодруулах ёстой. Энэ бол далд татвар.
Иргэдийн хэрэглээн дээрээс авдаг татвар. Энэ татвар багаслаа гээд ипотекийг бууруулах нь онолын хувьд итгэл үнэмшил муутай юм. Учир нь үүнийг дагаад банкууд эрсдэлд орох боломжтой, нөгөө талдаа ипотекийг хэрэгжүүлэхийн тулд мөнгө хэвлэхээс өөр боломж харагдахгүй байна. Татвараас мөнгө цуглахгүй, гадаад өр 78 хувьтай болсон. Энэ нөхцөлд мөнгө хэвлэх үзэгдлээр ипотекийг санхүүжүүлэх юм бол эдийн засагт томоохон хүндрэл авчирах гээд байна.
Банкуудад ямар төрлийн эрсдэл учрах бол?
-Энэ зээл банкаар дамжина. Монголбанк бодлогын хүүгээ бууруулж 12 болгож байна. Энэ нь орон зай гаргаж байгаа хэдий боловч банкууд өөрт байгаа бүх мөнгөө хэрэглээнд гаргаж байгаагаас болоод мөнгөний цуглуулга үүсэхгүй эрсдэл гардаг.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...