Дэлхийн улс орнууд хоригдлуудаа хэрхэн засан хүмүүжүүлдэг вэ?
2016.01.14

Дэлхийн улс орнууд хоригдлуудаа хэрхэн засан хүмүүжүүлдэг вэ?

Шоронгоос суллагдсан хүмүүсийн 75 хувь нь давтан хэрэг үйлддэг гэсэн судалгаа байдаг. Үүнийг багасгахын тулд тэднийг засан хүмүүжүүлэх төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эндээс “шорон” гэсэн нийтлэг ойлголтыг эвдсэн 10 жишээг сонирхуулъя.

10. Карандирын репперүүд

2002 оныг хүртэл Карандира нь Латин Америкийн хамгийн олон хоригдолтой шорон байв. Нэг харгалзагч 100 хоригдол хариуцдаг байжээ. Хэтэрхий олуулаа учир ялтнууд камераа хөлсөлж суух ёстой. Гэсэн хэдий ч энэ газар хоригдлуулыг засан хүмүүжүүлэх чиглэлд тэргүүн туршлагатай байлаа. Уг шоронд реп, бит-боксоор мэргэшсэн хэд хэдэн бүжгийн хамтлаг үүсчээ. Үүнээс хоёр хамтлаг телевизийн шоунд оролцож гэрээ байгуулж чадсан байна. Репийн ачаар шоронд түрэмгийлэл бус нөхөрсөг ёс давамгайлж байв.

9. Бедфорд Хилсийн шорон дахь хүүхдүүд

1990-иэд онд Мексикийн Мехико хотод шинэ хууль батлагдаж хориход төрсөн эмэгтэйчүүдэд хүүхэдтэйгээ амьдрахыг зөвшөөрчээ. Нэг хэсэг нь хүүхдийн цаашдын амьдралд муугаар нөлөөлнө гэж эсэргүүцэж байсан ч нөгөө хэсэг нь хүүхэд эхтэйгээ байх хамгийн чухал гэж үзэж байв. 1950-иад оны дунд үе хүртэл АНУ-ын эмэгтэйчүүдийн хорих ангиуд дэргэдээ ясли, цэцэрлэгтэй байжээ. Харин эмэгтэй ялтнуудын тоо олширсноор эрх баригчид олон хүүхдийг халамжилж чадахгүйд хүрчээ. Гэхдээ өнөөдөр ч гэсэн Америкийн 11 мужийн шоронгууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй. Судалгаагаар шоронд хүүхдээ төрүүлсэн эхчүүдийн 23 хувь нь давтан гэмт хэрэг үйлддэггүй.

8. Шоронд ажил хийж цалин авна

АНУ-д хоригдлууд ажил эрхлэх нь түгээмэл. Тэд тавилга хийж, гудамжны цас цэвэрлэдэг. Хоригдлууд бол хямдхан ажлын хүч. Калифорни мужид хоригдлууд барилга барьж, ойн түймэр унтраах үүрэгтэй засах хүмүүжүүлэх газар байдаг. Үүнтэй төстэй хорих газар Австралид бий. Тэндхийн хоригдлууд ажлынхаа хөлсөөр өрөөнийхөө түрээсийг төлж, таван хувийг заавал Хохирогчдын санд тушаадаг.

7. Унадаг дугуйн цахилгаан станц

Бразиль улсад ч бас хоригдлууд ажил эрхэлдэг. Сан-Пауло хотоос холгүй орших “Санта-Рита-ду-Сапукаи” шоронгийн хоригдлууд улс орондоо эрчим хүч бэлэглэдэг.  Тэд ялын хугацаагаа богиносгуулах нөхцөлтэй ер бусын ажил хийдэг. Шоронгийн хашаанд багахан аккумуляторт залгасан суурин унадаг дугуйнууд байдаг. Дугуйн гишгүүрийг эргүүлж эхлэхэд цахилгаан ялгарч, үүссэн эрчим хүчийг хотын гудамжуудыг гэрэлтүүлэхэд зарцуулдаг. Нэг хоног дугуй жийвэл нэг хоногоор ял нь наашилна. Түүнээс гадна энэ нь хоригдлуудын бие бялдрын хөгжлийг дэмжих сайн арга болдог байна .

6. Синг Сингийн шоронгийн дуулаачийн магистрын зэрэг

Давтан хэрэг үйлдэгчдийн тоог багасгахын тулд 1998 онд хоригдлуудын урлагийн авьяасыг илрүүлэх, хөгжүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Зарим ялтнууд хамтлаг байгуулж театрын мэргэжилтнүүдийг урин хичээл заалгана. Хоригдлууд бусаддаа болон шоронгийн ажилтнуудад зориулан жүжиг тавина. Заримдаа гаднаас зочид урина. Хөтөлбөр хэрэгжээд нэг жил болоход хоригдлуудын хүмүүжилд эерэг үр дүн гарчээ. Түүнээс гадна уг шоронгийн хоригдлууд урлагийн чиглэлээр анхан шатны  мэргэжилтэн, бакалавр, магистрын зэрэг хамгаалах боломжтой болжээ.

5. Ганц хүний камер

Америкийн Пенсильвани мужийн нэгэн хуучин шоронд хоригдлыг буруугаа ойлгох, нүглээ наминчлах замаар засан хүмүүжүүлэх зорилготой хөтөлбөр хэрэгждэг. Ингэхдээ хоригдлыг бурхантай харьцуулахын тулд өдөр нь тэнгэр харагдах, шөнө нь сарны гэрэл тусах жижигхэн цонхтой камерт ганцаар хорьдог байна. Энд хоногийн 23 цаг хоригдож, нэг цаг нарладаг. Гэвч энэ хөтөлбөр үр дүнгүй болох нь батлагдаж ганц хүний камерт хоригдож байсан хүн давтан хэрэг үйлдэх нь олонтаа болжээ.

4. Томоотой хоригдлууд шоронд байгаагаа ч мэдэрдэггүй

Их Британийн шоронд хоригдлуудын дунд дэг журмыг сахиулах үүднээс фитнесийн өрөө, номын сан, телевизор зэрэг урамшууллыг санал болгодог. Гэхдээ эдгээр урамшууллыг хамгийн “томоотой” хоригдлууд авдаг. Их Британийн шоронгууд хорих нөхцлөөр Норвегийн шоронгуудыг гүйцэхгүй ч хамгийн сайн засан хүмүүжүүлэх системтэйд тооцогддог. Тус улсын Хууль зүйн яамны судалгаагаар хоригдлуудын 20 хувь шоронд хоригдож гэдгээ мэдрэхгүй байсаар ялын хугацаагаа дуусгадаг байна.

3. Шоронгийн мисс.

Филиппиний засан хүмүүжүүлэх газрын хоригдлууд найрал дуу, бүжгээр мэргэшсэнээрээ алдартай. Харин Бразилийн эмэгтэйчүүдийн хориход жил бүр миссийн тэмцээн явагддаг. Тэмцээн ялтан эмэгтэй болгон оролцдог.

2.Сан-Квентийн шоронгийн компьютерын сургалт

Энэ шоронд ‘The Last Mile’  хэмээх тусгай хөтөлбөрийн дагуу хоригдлуудыг интернэт ашиглах, хувийн бизнестэй болох зэрэгт сургадаг. Хөтөлбөрт оролцогч хоригдлууд өөрийн төслийг мэдээлэл, технологийн компаниуд, тэр дундаа “Цахиуртын хөндий”-н компаниудад санал болгодог. Уг хөтөлбөр маш сайн үр дүн өгч эхэлжээ. Учир нь эндээс суллагдсан хүмүүс шоронд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж буцаж шоронд орох нь эрс багассан байна.

1.Норвегийн супер шоронгууд

Хоригдлуудыг засан хүмүүжүүлэх чиглэлд хамгийн дэвшилттэй яваа орон бол Норвеги. Тус улсад давтан хэрэг үйлдэгсдийн хувь хамгийн бага. Норвегийн шоронгийн хоригдлууд бизнест суралцаж, бараа үйлдвэрлэж, борлуулдаг. Тэд камертаа өөрийн гал тогооны өрөөтэй, компьютер тоглоом, дартсын самбартай. Норвегийн шоронгуудад энэ нь тансаглал биш, энгийн норм.

"ИХ 20"-ЫН УЛСУУД. (100 000 ХҮНД НОГДОХ ХОРИГДЛЫН ТОО)