Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа таслав
Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Джубейр нь Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа тасалж байгаа тухай Ройтерс агентлаг өнгөрсөн ням гарагт мэдээлэв.
Үүнтэй холбоотой Ираны дипломат төлөөлөгчдийг 48 цагийн дотор тус улсаас гарч явахыг шаарджээ. Энэ шийдвэрийг Иран дахь Саудын Арабын дипломат төлөөлөгчийн газрууд дайрсны хариуд гаргажээ. Гадаад хэргийн сайдын хэлснээр Иран нь” Саудын Арабын аюулгүй байдалд аюул учруулахаар алхам хийхийг оролдож” буй ажээ.
Саудын Арабын ГХЯ шинэ он гарангуут алан хядагчидтай холбоотой гэсэн үндэслэлээр 47 хүнийг цаазалсан юм. Эдгээр хүмүүсийн дунд лалын шашны шийтийн урсгалыг баримтлагч, өөрөөр хэлбэл Ираны талын хүн, шашны зүтгэлтэн ан-Нимр байлаа.
Энэ явдал нь шийтийн урсгалыг баримтлагч иранчуудын уурыг хүргэж Тегеран хотод эсэргүүцлийн жагсаал болж Тегеран дахь Саудын Арабын Элчин сайдын яамны байр луу дайрсан явдал болжээ.
ан-Нимрыг цаазалсан явдал Лалын шашны шийтийн урсгалыг Иран, Бахрейнд олны дургүйцлийг төрүүлэв
Саудын Арабын эрх баригчид ан-Нимрыг 2012 онд түүнийг эсэргүүцлийн арга хэмжээ зохиосны төлөө баривчилсан. 2014 онд хааныхаа зарлигийг зөрчсөн, хууль сахиулахын ажилтнууд руу халдах зорилгоор алан хядах бүлэг байгуулсан хэргээр цаазын ял сонсгожээ. ан-Нимр нь Саудын Арабт шийтийн цөөнхүүдийг гадуурхаж буйтай идэвхтэй тэмцдэг байсан юм.
Ираны Гадаад хэргийн яамнаас уг явдалтай холбогдуулан мэдэгдэл хийж ан-Нимрыг цаазалсан нь “маш том алдаа” гэж нэрлэжээ.